• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-05 16:33:23    
Эрдэнэ шиш эрүүл мэндэд тустай

Хятадын Олон Улсын Радио

     Эрдэнэ шиш гэдэг эрүүл мэндэд тустай энэхүү хүнсний бүтээгдэхүүнийг хүмүүс төдийлөн тоож идэх нь цөөн байдаг, үнэндээ эрдэнэ шиш бол эрүүл мэндэд тустай, урт насалж, гоо сайхны үүрэг гүйцэтгэддэг маш эрхэм дээд үр тариа байгаа юм. Одоо та бүхэнд эрдэнэ шишийг 5 зүйлийн аргаар болгож идэж болдог тухай зөвлөлгөө өгье.

     1. Эрдэнэ шишээ сонгож аваад жигнэж иднэ: Эрдэнэ шишийн хөврөлийн соёонд амин дэм Е маш элбэг агуулагдаж байдаг, энэ нь булчин махны бодисын солилцоог нэмэгдүүлж, мэдрэлийн болон дотоод шүүрлийн чадавхыг зохицуулдаг бөгөөд арьсны доорх нэхдэсийг зөөлрүүлж, арьсны эсийн харимхай чанарыг сайжруулж өнгөлөг болгодог байна.

     2. Болсон эрдэнэ шишийг шараад идэж болдог: Эрдэнэ шишинд элбэг агуулагдаж байдаг ширхэглэг эд нь идээ будааны үлдэгдэл зүйлийн гэдэс ходоодонд байх цагийг богиносгож, хортой бодисыг амархан гадагшлуулдаг тул нугалаа гэдэсний өмөн үүгээс сэргийлж чаддаг байна.

     3. Эрдэнэ шишийн жалаа болон мөхлөгийг хамт чанаад шөлтэй нь хамт идэж уух биед ашигтай

     Эрдэнэ шишинд линолевний хүчил тун их агуулагдаж байдаг нь холестеринийг бууруулж, цусны судасны хананд наалдан тунахаас сэргийлдэг болохоор цусны даралт өндөр болох болон зүрх судасны өвчинд нэрвэгдэхээс сэргийлдэг байна.

    4. Өндөр халуунд чанаж хэрэглэх: Эрдэнэ шишинд өмөн үүгээс үр ашигтай сэргийлэх чадавх байдаг төдийгүй амтат эрдэнэ шишийг өндөр халуунд чанахад бас төрөл бүрийн нийлмэл бодис гардаг нь өмөн үү зэрэг өвчин эмгэгт эмчилгээний үр дүн үзүүлдэг байна. Эдгээр нийлмэл бодис нь голдуу эрдэнэ шишийн хана болон амархан уусдаггүй ширхэгт байдаг, үүнийг өндөр халуунд зохих цагаар чанахад эрдэнэ шишинд агуулагдах хэмжээ нь нэн тодорхой хэмжээгээр нэмэгддэг байна.

     5. Эрдэнэ шишийг жигнэх буюу чанах: Өндөр настай хүмүүсийн шар толбо гарах өвчин нь дийлэнхдээ нүдний ядаргаанаас болж байгаа юм, даамжраад ирэхээрээ харааг алдагдуулдаг байна. Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, шар биет эд болон эрдэнэ шишийн шар эдээс зохих хэмжээгээр авч шинжлэхэд энэ нь өндөр настай хүмүүсийн шар толботой өвчний байдал илрэх хэмжээг 43%-иар бууруулдаг байна. Ер нь эрдэнэ шишинд агуулагдаж байгаа шар биет эд болон эрдэнэ шишийн шар эд маш их байдаг болохоор нүд муудахаас сэргийлэх тун эрхэм хүнсний бүтээгдэхүүн юм. \Л.Буянтогтох орчуулав\