Хятад улсаас Африкт байгуулсан эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны анхны бүс—Замби Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс 4-ний өдөр Замбийн нийслэл Лусакад албан ёсоор байгуулагдав. Замбид төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао болон Замбийн Ерөнхийлөгч Л. Мванаваса нар уг бүсийг нээх арга хэмжээнд оролцсон байна.
Замби--Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс бол Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурлын ололт амжилтын бодит илрэл мөн. Хамтын ажиллагааны уг бүс байгуулагдсан нь Хятад Замби хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны томоохон үйл хэрэг, бас Хятад Африкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрснийг харуулж байгаа юм гэжээ.
Замби--Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулахыг өнгөрсөн оны 11-р сард хуралдсан Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурлаас эхлүүлсэн гэж хэлж болно.Тухайн үед Хятад улсын дарга Хү Жиньтао ирэх гурван жилд Африкийн орнуудад эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 3—5 бүс байгуулах болно гэж Хятадын засгийн газрын өмнөөс мэдэгдсэн юм. Замби—Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс бол уг төлөвлөгөөний анхны бүс юм. энэ бүс байгуулагдсаны дараа 2010 онд, Хятадын болон гадаадын 60 аж ахуйн нэгжийг татан оруулж, 800 сая ам.долларын хөрөнгө оруулж, 6000 ажлын байр бий болгох болно.
Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүсийн байгуулалт болон Хятад Африкийн найрамдлын тухай дарга Хү Жиньтао хэлэхдээ,
Энэ удаа миний Африкт ирсэн зорилго бол Хятад Африкийн уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурлын ололт амжилтыг хэрэгжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, хамтын хөгжлийг ахиулахын төлөө юм гэжээ.
Замбийн тухай ярих үед дарга Хү Жиньтао хэлэхдээ, Замби бол Африкийн өмнөд хэсгийн чухал орон, мөн шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Африкийн өмнөд хэсгийн анхны орон юм Өнөө Замбийн эдийн засгийн хөгжлийн хандлага сайн, хөрөнгө оруулах орчин ахуй жил ирэх тутам боловсронгуй болж байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны бүсэд ирж хөрөнгө оруулан ажил үйлс хөгжүүлэхийг Хятадын засгийн газар дэмжинэ гэжээ.
Замбийн Ерөнхийлөгч Манаваса уг бүс байгуулагдсаныг өндрөөр үнэллээ. Тэрээр хэлэхдээ, Замби Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулагдсан нь дарга Хү Жиньтаогийн өнгөрсөн оны Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурал дээр хийсэн амлалт биелэгдсэнийг харуулсан байна. Бүх Замбийн ард түмэн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны энэ бүсээс үр өгөөж хүртэх болно, ялангуяа ажлаар хангагдах, техник мэргэжил, мэргэжлийн боловсон хүчний нөөц боломжийг нээх талаар ашиг хүртэх болно. Хамтын ажиллагааны бүс байгуулагдахаар эргэн тойрны иргэдийн амьдрал сайжирч, Замбийн эдийн засгийн дүр төрх ч сайжрах болно. Хятадын нэн олон аж ахуйн нэгж хамтын ажиллагааны бүсэд ирж аж ахуй эрхлэхийг бид хүсч байна. Та нараас бид мэдлэг, техник, удирдан хамаарах туршлага сурч болно, Хятад улс, бусад оронд болон манай аж ахуйн нэгжид хөгжлийн асар их боломж олгох болно гэжээ. /Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|