• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-06 16:03:52    
Шанхайнхан Түвдийг хөрөнгө мөнгө төслүүдээр тусалж байна

Хятадын Олон Улсын Радио

     Энэ онд Шанхайнхан нь Түвдэд үзүүлэх тусламжийн хөрөнгө мөнгө болон төслүүдийн 60 хувийг сянь болон сяниас доош шатны байгуулалт хэрэглэнэ. Шиньжян, Юүньнань, Хөхмөрний гурван хавчлын усан цөөрмийн районд үзүүлэх тусламжийг ч ядуу тосгон, ядуу хүн ам, иргэдийн амьжиргааны төслөөр гол болгоно гэж Шанхай хотын засгийн газрын хамтын ажиллагааны алба 1-р сарын 11-нд мэдээлжээ.

      Шанхайн энэ онд Түвдэд үзүүлэх хөрөнгө мөнгө, төслүүдийг гол нь анхан шат, малчин тариачдад хандуулж, малжих тариалах районы үйлдвэрлэл амьдралын нөхцөл боломж болон малчин тариачдын амьдралыг сайжруулахад хэрэглэнэ. Шиньжяны өөртөө засах районд "ядууг тэтгэж нээн хөгжүүлэх тосгон"-ы байгуулалтад тусална. Юүньнань мужид 160 тосгон, 52 бага сургууль, 55 эрүүл мэндийн газрын байгуулалтад тусална. Хөхмөрний гурван хавчлын районд Шанхайнхан бас хөдөлмөр хүчний мэргэшил бэлтгэх төв, нүүдэлчин иргэдийг ажлаар хангах бааз байгуулж, хөдөлмөр хүчийг бэлтгэж шилжүүлэх шинэ хэв загвар хайж, Хөхмөрний гурван хавчлын районы бие даан хөгжих хүчин чадлыг нэмэгдүүлж, нүүдэлчин иргэдэд нэн олон ажлын байр хангана гэж Шанхайн хамтын ажиллагааны балбын ажилтан тэмдэглэж байна.

     2006 онд Шанхайнхан нь тусламж үзүүлсэн 8 районд нийт 338 сая юаний орууллалт хийж ядууг тэтгэн, 480 төслийн буцалтгүй тусламж үзүүлж, давхардсан тоогоор 157 сая удирдах, техникийн хүнийг сургалт дамжаанд хамруулж бэлтгэсэн юм байна.

     20-р зууны 90-ээд оноос хойш Шанхайнхан нь Юүньнань мужийн Вэньшан, Хүнхэ, Шимай, Дичин Түвдийн өөртөө засах районы Шгаз, Шинжяны өөртөө засах районы Аксу, Цүнчиний Ваньшаньчжөү, Хүвэй мужийн И чан зэрэг 8 районд тусламж үзүлсэн байна.