
Намибийн Ерөнхийлөгч Хификепуне Похамбагийн урилгаар, Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 5-ны өдөр Намибийн нийслэл Виндхук орж Намибид хийх төрийн айлчлалаа эхэллээ.
Намиби бол Африкийн эх газрын баруун хэсэгт байрлаж, өмнөд буцалтын бүсийг сундлан оршиж байгаа болохоор, нарны гэрэл хангалттай, уур амьсгал урин дулаан газар юм. Намиби нь эртний түүхт орон боловч, тэр нь Африкийн эх газарт колонийн ноёрхлоос хамгийн орой ангижирч тусгаар тогтносон орон тул, Африкийн хамгийн залуу бүгд найрамдах улс юм. \бичлэг1\
Дарга Хү Жиньтаогийн суусан тусгай нисэх онгоц Виндхукийн онгоцны буудалд газардах үед, Намибийн зочломтгой иргэд дуу дуулан бүжиг бүжиглэж алс холын хятад зочдыг угтжээ.
Дарга Хү Жиньтао Намибийн Ерөнхийлөгч Хификепуне Похамбагийн түүнд зориулан хийсэн угтах дайллага дээр үг хэлж, хоёр орны ард түмний гүн зузаан найрамдлыг өндрөөр үнэлсэн байна.\бичлэг 2
Тэрээр хэлэхдээ, Намиби үндэстний эрх чөлөөний төлөөний тэмцэл өрнүүлж байсан үед, Хятад Намиби нь нэг эгнээний дайчин найз байсан. Намиби тусгаар тогтносны дараахи бүтээн байгуулалтын үед, Хятад Намиби нь хамтын ажиллагааны түнш болсон. Дипломат харилцаа тогтоосноос хойших 17 жилд хоёр талын эдийн засаг, худалдаа, соёл боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, хоёр орны ард түмэн хоорондын ойлголцол, найрамдал жил ирэх тутам гүнзгийрсэн байна. Олон улсын үйл хэрэгт хоёр тал харилцан итгэж харилцан дэмжиж ирсэн байна. Намиби ямагт нэг Хятад улсын бодлого баримталж, Хятадын нэгдлийн их үйлсийг дэмжиж ирсэн. Хятад улсад Намибийн дэмжлэг шаардагдах үед Намибийн Засгийн газар, ард түмэн дорвитой дэмжлэг үзүүлж ирснийг бид хэзээд мартахгүй юм. Намиби бол Хятад улсын итгэл найдвартай найз мөн гэжээ.
Намибийн эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралын сайжрахад дэмжлэг үзүүлэхийн төлөө, дараахи арга хэмжээнүүдийг авна гэж дарга Хү Жиньтао мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс Намибид буцалтгүй тусламж, хүүгүй зээл олгох бөгөөд 2007—2009 он хүртэл гурван жилд багтаан Намибид 1 тэрбум юаний хөнгөлөлттэй зээл, экспортоор худалдан авах 100 сая ам.долларын хөнгөлөлттэй итгэмжийн зээл ологох болно гэжээ.
Эдгээр арга хэмжээнд бас Хятадын хүчин чадал сайтай аж ахуйн нэгжүүдээс Намибид хөрөнгө оруулах, Намибийн аж ахуйн нэгжүүдтэй худалдаа, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх, арга хэмжээ авч Намибиас импортоор оруулахыг нэмэгдүүлэх, хоёр талын худалдааг өргөтгөх явцад Хятад Намибийн худалдааг алхам дараатайгаар тэнцвэртэй болгох, Намибид ажил мэргэжлийн сургалтын төв байгуулж, эмнэлэг байгуулан сайн дурынхныг илгээх, мэдээллийн техникийн талаар тусламж олгох зэрэг багтаж байна.
Хификепуне Похамба хэлэхдээ, үндэстний тусгаар тогтнолын төлөөний тэмцэл болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйл явцад, Хятадын Засгийн газар, ард түмнээс Намибийн ард түмэнтэй сэтгэл санаа нэгтэй байж, эрхэм нандин дэмжлэг туслалцаа үзүүлснийг Намибийн ард түмэн мартахгүй юм. Намиби Хятадын найрамдлыг Намибичууд нандигнан үзэж, хоёр орны олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн тул хүчин чармайлт гаргана гэжээ. \Урангоо орчуулж,.Дарамбазар хянав.\
|