Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны өдөр Преторид Өмнөд Африкийн ерөнхийлөгч Мбекитэй хэлэлцээ хийсэн байна. Хятад Өмнөд Африкийн харилцааг стратеги болон бүх талын өндөрлөгөөс харж хөгжүүлж, эрх тэгш харилцан ашигтай, хамтран хөгжих үндсэнд тулгуурласан Хятад Өмнөд Африкийн стратегийн түншийн харилцааг цаашид ахиулна гэж хоёр тал илэрхийлсэн байна.
Хоёр орны удирдагчид хоёр талын болон олон талт зам сувгаар үргэлжлэн байнгын хэлхээ холбоотой байхыг Хү Жиньтао санал болгосон байна. Хү Жиньтао хэлэхдээ, Өмнөд Африкийн аж ахуйн нэгжүүдийн Хятадад хөрөнгө оруулан үйлдвэр байгуулахыг Хятадын тал сайшаана. Хятадын аж ахуйн нэгжүүдийн Өмнөд Африкт хөрөнгө оруулж, том том төслөөр хамтран ажиллахыг Хятадын засгийн газар дэмжинэ гэжээ.
Өмнөд Африк болон Хятадын стратегийн түншийн харилцааг хөгжүүлэх асуудлаар Хү Жиньтаогийн дэвшүүлсэн саналыг Мбеки үнэлэн сайшаасан байна. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|