2007 оны 1-р сарын 19-ний өдөр Хятадын Шинэ барга баруун хошуу болон Монгол улсын Дорнод аймаг, Оросын Буриадын Барагжин район, Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль зэрэг газраас Хятад Монгол Орос гурван орны хилийн уулзвар нутгийн "2007 Шинэ барга баруун хошууны хамтын ажиллагааны хөгжлийн асуудлаархи чуулга уулзалт"-ад оролцсон Хятад Монгол Орос гурван орны албаны хүмүүс соёл, урлаг, биеийн тамир спорт, боловсрол, экологи, аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа, эм эмнэлэг зэрэг асуудлуудыг хамарсан хамтын ажиллагааны санамж бичгүүдэд тус тус гарын үсэг зурсан байна.
Түүний дотор, Шинэ барга хошуу болон Монгол улсын Дорнод аймаг хоёр талын солилцоогоо цаашид өргөтгөх, найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа гүнзгийрүүлэх, харилцан ашигтай хөгжилд хүрэх, соёл, урлаг, боловсрол, биеийн тамир спорт, экологи, аялал жуулчлал, эдийн засаг, худалаа, эм эмнэлэг зэрэг салбарт хамтран ажиллах тухай санамжийн асуудлаар зөвшилцөл хийж, 2007 онд уран сайхны тоглолтын арга хэмжээг хамтран зохион явуулах, хүүхдийн урлагийн хамтлагуудаа харилцан айлчлуулж тоглолт хийх, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа харилцан айлчлуулах, харилцан үзэсгэлэн ажиллуулах, багш оюутнуудаа харилцан илгээж суралцуулах, биеийн тамир спортын төлөөлөгчдөө харилцан айлчлуулах, зэрлэг амьтан ургамал, байгаль орчныг хамгаалах салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарын давуу нөхцөл боломжоо ашиглан, үндсэн дамнасан аялал жуучлалын маршрут нээх, байгалийн нөөц баялгийг нээн ашиглах болон хөрөнгө оруулах, боловсруулах зэрэг салбарт хамтран ажиллах зэрэг олон асуудлаар зөвшин хэлэлцэж, олон тохиролцоонд хүрч, хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурсан байна. \О.Дарамбазар орчуулж редакторлов.\
|