Ахмад буурлууд халуун зуны цагт нарны шил зүүх нь гангарч яваа биш харин нүдээ хамгаалж байгаа идэвхтэй арга хэмжээ юм. Харин анагаахын мэргэжилтнүүд үүнттэй холбогдуулан доорх 4 зүйлийн өвчинд нэрвэгдсэн өвгөд хөгшид нарны шил зүүх нь тохиромжгүйг санал болгож байна.
1. Хүүхэн хараа томрох өвчинд нэрвэгдсэн хүмүүс:
Хүүхэн хараа томрох өвчтэй хүмүүсийн нүдний усархаг зүйл нь багасч, нүдний даралт ихсэн, ухархай ширгэн, хараа мууддаг байна. Ийм байдалд хүүхэн хараа томрох өвчтэй хүмүүс буруу ойлголтынхоо дагуу нарны шил зүүх юм бол нүдний хүлээн авах гэрэл гэгээ бууран, хүүхэн хараа томрон, дараа нь нүдний усархаг зүйлийн эргэлт харш саадтай учран, нүдний даралт нь уугаасаа их байсныг цаашид нэн ихэсгээд өвчний байдлыг улам даамжруулах төдийгүй хүнийг их зовоож, энэ мэтээр хүдрэх юм бол хараагүй болгох тохиолдол ч гардаг юм.
2. Нүдний мэдрэлийн торлог бүрхэвчийн үрэвсэлд нэрвэгдсэн хүмүүс:
Нүдний мэдрэлийн торлог бүрхэвчийн үрэвсэлд нэрвэгдсэн хүмүүс хэрэв нарны шил зүүх юм бол нүдний мэдрэлийн системийг замбараагүй болгож, өвчин эмгэг илааршихад муугаар нөлөөлдөг байна.
3. Өнгөний харалгаанд нэрвэгдсэн хүмүүс:
Өнгөний харалгаантай хүн янз бүрийн өнгө юм уу холилдсон өнгийг ялгах чадавх муутай байдаг, төрөлхийн өнгөний харалгаантай хүн нарны шил зүүхэд их нөлөө гарахгүй, гэвч төрөлхийн өнгөний харалгаантай хүн тун ховор байдаг, зонхилох олонх нь зарим өнгийг ялгадаггүй хүмүүс юм, тэд нар зөвхөн хэдхэн зүйлийн өнгийг ялгах талаар тааруухан байдаг, иймээс өнгөний харалгаантай хүн нарны шил зүүх нь түүний нүдний өнгө ялгах чадавхыг нэн муудуулдаг байна.
4. Шөнийн харалгаантай хүн:
Шөнийн харалгаанд нэрвэгдсэн хөгшин буурлууд урт хугацаагаар амин дэм А дутагдсаны улмаас бие цогцынх нь харанхуйд тусгал гаргах харааны шар альдегид нь үр ашигтай нөхвөрлөгдөж чаддаггүй байна, иймээс бүрий харанхуй болоход харалгаан хүмүүсийн хараанд муугаар нөлөөлөгддөг байна, иймээс эдгээр хүмүүс нарны шил зүүх нь тохиромжгүй юм. \Л.Буянтогтох орчуулав\
|