• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-07 18:13:45    
2-р сарын 7-ны өдрийн "Захидлын тойм" нэвтрүүлгийн агуулга

Хятадын Олон Улсын Радио

     Өнөөдрийн "Захидлын тойм" булангаар танд хятадын хэдэн зүйр цэцэн үгнээс танилцуулахаар бэлтгэсэн юм. Хятад хэл сурч байгаа хүмүүст Хятадын эртний уран зохиол, яруу найргын хэл хэллэг, соёл ёс зан заншлаас нь ойлгон танихад тус болно гэдэгт надаж байна.

    隔年黄历: 隔 гэдэг нь өнжих, алгасах гэсэн утгатай, 年 гэдэг нь жил, он гэсэн үг. 黄历гэдэг нь хүмүүст зөвлөмж өгөх зорилогоор бичсэн тухайлбал өдөр хоногийг жагсаан, цаг улирлыг тооцож бичсэн цаг улирлын тооллого болно. Энд хэлж буй "隔年黄历--- нодинон жилийн хуанли" гэдэг нь чухамдаа урьдын хэрэг явдал юм уу хуучин туршлага гэсэн утгатай үг юм.

    隔墙有耳: 隔өнжих, алгасах, дамжих, энэ өгүүлбэрт цаана нь гэсэн утгатай. 墙 хэрэм, хана, 有байх, 耳чих.
Хоорондоо төдий их холбоогүй юм шиг энэ хэдэн үгийн утга нь "Хэрэмний цаана үгийг чинь сэм чагнаж байгаа хүн байна шүү", "Нууц явдал зөвлөх үедээ маш болгоомжлох хэрэгтэй шүү" гэсэн санааг илтгэжээ.

    隔靴搔痒: 隔өнжих, алагсах, дамаас, цаанаас, 靴гутал, 搔маажих, 痒загатнах. Энэ зүйр цэцэн үг нь зохиол бичихдээ хэлэх гэсэн гол зүйлээ оноож хэлэхгүй, үнэн бодитойтой нийцүүлж чадахгүй гэсэн санааг илтгэсэн байна. Үүнээс гадна гол чухал зүйлийг олж авахгүй, асуудлыг зохицуулж чадахгүй гэсэн утгатай.

     高枕无忧: 高өндөр, 枕дэр, жинтүү, 无байхгүй, 忧зовол. Үгийн утгаас нь харахад "өндөр дэр дэрлэн тухлан нойрсоно" гэсэн үг л дээ. Гэвч чухамдаа энэ үг нь огтхон ч сонор сэрэмжгүй, маш амгалан тайван байж, ямар ч юүмний төлөө сэтгэл түгшихгүй байна гэсэн санааг зүйрлэн хэлсэн байна.

     高山流水: Эрт дээр цагт Юй Бөя гэдэг нэртэй, хөгжимийн зэмсэг маш сайн тоглодог хүн байсан юм гэнэ, бас Жүн Зычи гэдэг хөгжим сайн мэддэг нэг хүн байсан аж. Юй Бөя уулны өндөрт гарч хөгжим тоглоход, Жүн Зычи хөгжмийг сонсоод "Энэ үнэхээр аврага том уулсыг дүрсэлсэн аяалгуу байна" гэсэн гэнэ.

     Юй Бөя бээр усны урсах чимээг сэтгэлдээ бодон байж хөжимдсэнд, Жүн Зычи сонсоод "Ойлон давалгаалах далай мөрний дуу энэ буюу" хэмээжүхүй.

     Тэр цагаас л хойш хүмүүс "高山流水" гэсэн зүйр цэцэн үгээр "сэтгэлийг мэдэгч хүн ", "намайг ойлгогч анд найз", тухайлбал гүн зузаан найртай хүмүүсийг зүйрлэн хэлдэг болсон юм гэнэ. \Номин орчуулан бэлтгэв\