• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-08 14:51:27    
Хятад Африкийн эв санааны нэгдлийг бэхжүүлж, эвсэг зохицонгуй дэлхий байгуулахад тус дөхөм үзүүлье [Radio]
--Хү Жиньтаогийн Өмнөд Африкийн Претория их сургуульд хэлсэн үг

Хятадын Олон Улсын Радио

     Өмнөд Африкт төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Өмнөд Африкийн Претория их сургуульд "Хятад Африкийн эв санааны нэгдлийг бэхжүүлж, эвсэг зохицонгуй дэлхий байгуулахад тус дөхөм үзүүлье" сэдвээр нийт Африкийн залуучуудад хандан үг хэлж, Хятад Африк үеийн үед найрсаг байхыг эрхэмлэж, эвсэг зохицонгуй дэлхий байгуулахад тус дөхөм үзүүлэхийг зорьж байгаа Хятадын зорилтыг тодорхойлсон байна.

     Претория их сургууль нь Претория хотын төвд байдаг, тэр нь Өмнөд Африкийн өнө удаан түүхтэй, хамгийн их цар хэмжээ бүхий нэгдсэн их сургууль юм. 7-ны өдрийн үдээс өмнө, дарга Хү Жиньтао уг сургуулийн ёслолын танхимд хүрэлцэн очиход багш оюутнууд халуунаар угтан авсан байна.

     Дарга Хү Жиньтао юуны өмнө Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Мбекийн хэлсэн "Өмнөд Африк хүсэл эрмэлзэлтэй цаг эринд ирсэн байна" гэсэн үгийг иш татан хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Өмнөд Африкийн ард түмэн ололт амжилтанд хүрсэн нь Өмнөд Африкийн хөгжил эрмэлзэлтэй байхыг харуулж байгаа төдийгүй, хүн төрөлхтөний дэвшилт үйл хэрэгт ч африк нь хүсэл эрмэлзэлтэй байгааг илтгэж байна гэжээ. Өнгөрсөн 50 гаруй жилд, Хятад Африкийн ард түмэн үндэстнээ чөлөөлөхийн төлөөх тэмцэлд харилцан итгэлцэж, харилцан бие биеэ дэмжин, өөдлөн хөгжих замаар чин сэтгэлээсээ хамтран ажиллаж, олон улсын үйл хэрэгт нааштай эвсэг ажиллагаа өрнүүлсэн түүхийг Дарга Хү Жиньтао эргэн үзэв. Тэрээр хэлэхдээ,

     Хятад Африк нь хэдийгээр хол зайдуу оршиж байгаа боловч Хятад Африкийн найрамдал өнө удаан түүхтэй юм. Хятад Африкийн ард түмэн урт удаан жилийн ороо бусгаа түүхийн явцдаа амь нэгтэй байж сэтгэл зүрхээрээ чин үнэнч гүн зузаан найрамдалтай бололцсон юм. Африкийн ард түмний чин үнэнч найрамдалд Хятадын ард түмэн бахархаж явдаг юм. Өнгөрсөн, одоо, ирээдүйд ч гэсэн Хятадын ард түмэн бол Африкийн ард түмний эрх тэгш харилцан итгэсэн, үнэнчээр харилцдаг сайн түнш, харилцан ашигтай бие биедээ хөнгөлөлттэй, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртдэг сайн түнш, мөн зовлонг хамт эдлэх, ахан дүүс мэт сайн анд мөн. Хятад Африкийн ард түмэн үеийн үедээ найрсаг байх болно, Хятад Африкийн ард түмэн лавтай үеийн үедээ найрсаг байж чадна гэжээ.

     Дарга Хү Жиньтао өнгөрсөн жил болсон Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын ололт амжилтыг танилцуулахын зэрэгцээ, Хятадын засгийн газрын мэдэгдсэн "Африкт туслах цар хэмжээгээ өргөтгөх, Африкийн өр ихтэй ядуу орон болон ерөөс хөгжөөгүй орнуудын өрийг хэлтрүүлэх, Африкт зах зээлийг нээлттэй байлгах, Хятад Африкийн эдийн засаг нийгмийн салбарын өргөн дэлгэр хамтын ажиллагааг эрчимжүүлэх" зэргийг багтаасан 8 зүйлт арга бодлогууд нь цөмөөрөө Африкийн улс орнуудын биеэ даан хөгжих чадварыг дээшлүүлэх ба, Африкийн ард түмэнд хөгжих боломжийг нэмэгдүүлэхийн төлөө юм гэдгийг онцолсон байна.

     Хятад улсын 1978 оноос өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойших ололт амжилтыг дарга Хү Жиньтао бас танилцуулсан байна. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятадын хөгжил бол энх тайван хөгжил, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны хөгжил, эвсэг зохицонгуй хөгжил юм. Хятад улс нь дотооддоо эвсэг зохицонгуй нийгэм байгуулна. Гадаадад бол дэлхийн улс түмэнтэй хамтаар өнө батын энх тайванч, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнцийг байгуулахыг ахиулахын төлөө юм. Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагааны уриан дор, биеэ даан эзэн мэдсэн энх тайванч гадаад бодлого хэрэгжүүлж, энх тайван хөгжлийн замаар гуйвшгүй замнаж, харилцан ашигтай хамтаар амжилтанд хүрэх нээлттэй стратегийг эрс баримтална гэжээ. \Буян орчуулж, Номин хянав\