• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-08 16:57:22    
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, мөн Киншаса нийслэлтэй Конго гэдэг

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 2344885 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2001 оны төсөөлснөөр 53 сая. 254 үндэстэн ястантай, түүний дотор харицангуй том 60 гаруй үндэстэн байж, Бантү, Судан, Бигэми гурван их аймаг бүлэгт хуваагддаг. Тэр дундаа Бантүчууд нь нийт хүн амын 84 хувийг эзэлж, голдуу өмнөд нутаг, төв хэсэг, зүүн хэсэгт байршиж, Конго, Бангал, Луба, Монго, Энгүнбэй, Ияка зэрэг үндэстэн багтаж байна. Суданчуудын ихэнх нь хойт хэсэгт оршин сууж, Азанд болон Мэнгэбэйту гэдэг хоёр том үндсэтэнтэй. Бигэмичууд голдуу дэлхийн бзслүүрийн шихүү ойд амьдарч байна. Албаны хэл нь Франц хэл, гол үндэстэний хэлд Лингала хэл, Свахили хэл, Килуба хэл бий. Оршин суугчдын 45 хувь нь Катулик шашин шүтэж, 24 хувь нь Христосын шинэ шашин шүтэж, 17,55 хувь нь балар эртний шашин шүтэж, 13 хувь нь өөр нэг төрлийн эртний шашин шүтэж, бусад нь Лалын шашин шүтдэг.

     Нийслэл: Киншаса, 9965 хавтгай дөрвөлжин км талбайтай. 2001 оны байдлаар 6 сая хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 26 хэм.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Жосеп Кабила, 2001 оны 1-р сарын 2.-ны өдөр тушаалд орж, 2003 оны 4-р сарын 7-ны өдөр шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдов.

     Чухал бачр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 6-р сарын 30-ны өдөр.

     Ерөнхий байдал: Африк тивийн төв баруун хэсэгт оршиж, зүүн тийшээ Уганда, Руванда, Бурунди, Танзанитай хөршилж, өмнөш Замби, Ангултай хил нийлэж, хойт зүгтээ Судан, Бүгд Найрамдах Төв Африк Улстай хаяа нийлэж, баруун тийш Конго голыг аласлан Бүгд Найрамдах Конго Улстай бараа бараагаа харалцаж байна. Баруун тийшээ нарийн урт хонгилоор Атлантын далай хүрч байгаа бөгөөд 37 км урт тэнгисийн эрэгтэй. Хойт хэсэг нь халуун бүсийн борооны ойн цаг агаартай, өмнөд хэсэг нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай. Жилийн дундаж агаарын хэм 27 хэм. Жилийн хур тундасны хэмжээ 1500 – 2000 мм орчим.

     13 – 14-р зуунд Конго вант улсын нэг хэсэг байв. 1884 – 1885 оны Берлины хурлаар энэ нутгийг Белгийн вангийн хувийн нутаг болгон таслан өгч, "Чөлөөт Конго улс" гэж нэрлэж байснаа дараа нь Белгийн харияны Конго гэж нэрлэв. 1960 оны 6-р сөрын 30-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Конго Улс байгуулав. 1964 оны 8-р сард улсын нэрээ Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс гэж өөрчлөв. 1966 оны 5-р сард нийслэлийн нэрээ Киншаса гэж өөрчилж, улсын нэрээ дөхөмчлээд Киншаса нийслэлтэй Конго гэдэг болов. 1971 оны 10-р сарын 27-ны өдөр улсын нэрээ Бүгд Найрамдах Зайр Улг гэж өөрчлөв. 1997 оны 5-р сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс гэсэн улсын нэр, тусгар тогтнох үеийн төрийн далбаа, төрийн дууллаа сэргээв. \М.Цэцэн бэлэтгэв\