• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-08 17:48:57    
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Хятадын зүүн хойт нутгийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэх явцад нааштай үүрэг гүйцэтгэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Ноён Жян Тиежюнь бол нэгэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эзэн болох юм. Тэрээр Хятадын зүүн хойт нутгийн Лионин мужид цавуу үйлдвэрлэдэг нэгэн компани байгууласан байна. Арван хэдэн жилийн дараа түүний компаний үйлдвэрлэсэн "Гэ лиа хао" Ах дүү хоёр сайн гэсэн маркийн цавуу Хятадын зах зээлд их нэр гарч, Хятадын нэрт маркийн бүтээгдүүн болсон байна. Хятадын засгийн газрын дэвшүүлсэн зүүн хойт нутгийг сэргээн хөгжүүлэх бодлого нь зүүн хойт раионы хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид шинэ хөгжлийн аз тохиол болон хүдэлгээх хүчин авч ирсэн байна гэж ноён Жян Тиежюнь үзсэн байна. Аж ахуйн нэгжийн өөрийн хөгжлөөр дамжуулан тухайн газрын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахыг тэрээр хүссэн байна. Ноён Жян Тиежюнь хэлэхдээ,

     "Ах дүү хоёр сайн" гэсэн компани бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болох юм. Зүүн хойт нутгийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэх уриан дор "Ах дүү хоёр сайн" компани зүүн хойт нутгийн хүн нэг бүртэй адилхан үр өгөөжөө олсон байна. Иймэрхүү байдал болон орчин ахуй нь компаний хөгжилд маш сайн үндэс суурь тавиж өгсөн байна. Зүүн хойт районы эдийн засгийг сэргээн хөгжүүлхийн төлөө аж ахуйн ажлаа нэн сайн эрхлэхийг бид хүсч байна гэжээ.

     Ноён Жян Тиежюний хэлж байгаа зүүн хойт районы эдийн засгийг хөгжүүлэх гэсэн бодлого бол Хятадын засгийн газрын дэвшүүлсэн нэгэн том стратыкийн шийдвэр бодлого болох юм. Энэ шийдвэр бодлогын гол зорилго бол Хятадын зүүн хойт районы хуучин аж үйлдвэрийн баазад зохицуулалт, өөрчлөлт хийж, зүүн хойт районы эдийн засаг болон бусад районы эдийн засгийг зохицонгуй хөгжүүлэхийн төлөө юм. Сүүлийн жилүүдэд энэ бодлого нь Хятадын зүүн хойт районы төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хөгжлийг үр ашигтай түлхэн ахиулсан бөгөөд тус районы хувийн өмчийн аж ахуйн нэгжийн хөгжилд нэн их аз тохиол олгосон байна.

     Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд төвлөрсөн Ляонин мужаар жишээлбэл, сүүлийн жилүүдэд тус мужийн хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд хөгжлөөр нэлээд түргэн байна. 2005 оны эхний 8 сард Ляонин мужийн хувийн өмчийн эдийн засгийн өсөлтийн хэмжээ, бүх мужийн эдийн засгийн дундаж өсөлтийн хэмжээнээс 10% давсан байна. Бүх мужийн хувийн өмчийн аж ахуйн нэгж 1 сая 500 мянга-д хүрч, хувийн өмчийн аж ахуйн нэгж нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон байна. Ляонин мужийн орлогч дарга ноён Лиү Гүөчян тус мужийн хувийн өмчийн аж ахуйн нэгжийн хөгжлийн онцлогийн тухай ярихдаа,
Хувийн өмчийн аж ахуйн нэгж бол бүх мужийн хүмүүсийн ажлын байраар хангах гол зам суваг болох юм. Хувийн өмчийн аж ахуйн нэгж бол Ляонин мужийн техникийн шинэ хүчин болох юм гэжээ.

     Хятадын засгийн газар зүүн хойт нутгийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэх бодлогийг гаргасаны дараа Хятадын зарим өмнөд нутгийн хувийн өмчийн аж ахуйн нэгж болон гадаадын аж ахуйн нэгжүүд зүүн хойт нутгийн хувийн өмчийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвд өөдрөг байж, энд ирж хамтын ажиллагааны аз завшаан, шинээр хөгжих орон зай хайсан байна. "Ах дүү хоёр сайн" гэсэн цавуугийн компани бол үүний нэг жишээ болох юм. Ноён Жян Тиежюнь хэлэхдээ,

     Зүүн хойт нутгийн эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг дэвшүүлэсний дараа манай аж ахуйн нэгж, гадаадын худалдаачдын анхаарлыг татаж байна. Германы Henkel компани, Австралын Saili компани, Хятадын Тайваний Kawing компани бүр манай компанитай яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллахаар байна. Энэ нь манай компаний хөгжилд маш сайн үндэс суурь болсон байна гэжээ. \Г. Сайн-Өлзий бэлтгэв\