• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-08 18:55:45    
Зургаан талын хэлэлцээ эхлэв

Хятадын Олон Улсын Радио

     Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын тавдахь хэлэлцээний 3-р шатны хурал 8-ны өдөр Бээжинд эхлэв. Хятад, Америк, БНАСАУ, БНСУ, Япон, Орос зургаан талын төлөөлөгчдийн тэргүүн тус тус төлөөлөгчид дагуулан нээлтийн ёслолд оролцов.

     Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Гадаад хэргийн сайдын орлогч Ү Давэй нээлтийн ёслолыг даргалсан бөгөөд нээлтийн үг хэлэв. БНАСАУ-ын Гадаад харилцааны сайдын орлогч Ким Гие Гуан, Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах Хилл, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны яамны Солонгосын хойгийн энх тайван харилцааны газрын дарга Чун Юн Воо, Японы Гадаад хэргийн яамны Ази, Их далайн тивийн газрын дарга Сасае Кеничиро, Оросын Гадаад хэргийн сайдын орлогч Александр Лусюков тус тус төлөөлөгчдөө дагуулан нээлтийн ёслолд оролцов.

     Нээлтийн ёслол хийхээс өмнө БНСУ болон Япон, Хятад болон БНАСАУ тус тус хоёр талын зөвшилцөл хийсэн бөгөөд талууд ч төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал хийсэн байна. Нээлтийн ёслолын дараа бүгд хурал болон хүлээн авалт хийх юм.

     Гуравдахь шатны хурлын гол чухал зүйл бол "Зургаан талын 4-р хэлэлцээний хамтын мэдэгдэл"-ийг хэрэгжүүлэх эхний үе шатанд талуудын авах ёстой үйл ажиллагаа болон арга хэмжээг хайн хэлэлцэх явдал юм байна. \Цэцэн орчуулж, Номин хянав\