• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-08 20:38:26    
"Хятадын дуу хөгжим"

Хятадын Олон Улсын Радио

     Дуучин Сү Рүй нь Тайваний эстрадын түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн алтан үеийн нэртэй дуучны нэг ба хамгийн анх Барууны эстрад урлагыг Тайваньд оруулж ирэн өөрийн урлаг соёлтой нэгтгэн хятад хэл дээр дуулж амжилтанд хүрч чадсан анхны эмэгтэй дуучин байна, ийм ч утгаар нь түүнийг мэдэхгүй танихгүй хүн гэж үгүй ба үүрд мөнхийн Сү Рүй хэмээн өргөмжилдөг байна. Тэрээр 1968 оноос хойш дунд сургуулийн ахлах ангийг төгссөний дараагаас эхэлж дуулж эхэлсэн ба 1976 оноос 1998 оны хооронд нийт 22 ширхэг дууны цомог гаргасан байна, "Жиү Гань Тан Май Мү" бол дуучин Сү Рүйгйин сонгодог бүтээлийн нэг бөгөөд "Буруу тэргэнд суусан нь" хэмээх Тайваний телевизийн олон ангит киноны дуу нь юм, мөн энэ дуу нь 1980 оны эхээр хүчээ аван эх газарт Тайваниас орж ирсэн анхны эстрадын дуу гэж тооцогддог юм байна.

     Хожим нь энэ дуу нь эх газарт ихээр дэлгэрч олон дуучид өөрсдийн хэв маягаараа дуулсан ба "Буруу тэргэнд суусан нь" киног ч бас эх газарт дахин бүтээсэн байна, харин одоо энэ дууныхаа нэрийг тайлбарлая, "Жиү Гань Тан Май Мү" гэдэг нь "хоосон архины шил байвал худалдаж авна" гэсэн утгатай бөгөөд энэ нь киноны үйл явдалтайгаа холбоотой билээ, харин одоо энэ дуунд хэрхэн дуулдаг болох талаар ярьяа.

     "Буруу тэргэнд суусан нь" кинонд хог хаягдал хүлээн авах цэгт ажилладаг ядуу хэлгүй залуу өөрийн биш бяцхан охиныг авч өсгөдөг тухай гардаг ба охин нь том болж өөрийн төрсөн эцэг эхээ олон алдартай дуучин болсон ч өөрийн өсгөсөн эцэгтээ буцаж ирж байгаа тухай гардаг ба охин нь өсгөсөн аавдаа зориулан "Жиү Гань Тан Май Мү" хэмээх энэ дуугаа зохион дуулсан байна. Дуунд:

Энэ олон жилийн туршид хэзээд орхиж байгаагүй дуу хоолой,
Тэнгэр байхгүй ч газар байна, газар байхгүй ч гэр байна,
Гэр байхгүй ч та байдаг болхоор,
Хэрвээ та намайг өсгөж надад энэ дулаан сайхан авьдралыг өгөөгүй бол,
өнөөдөр миний амьдрал ямар байхыг би мэдэхгүй байна гэж дуулдаг байна.

     Энэ дууны ая маань уянга болон алтернатив рокыг хослуулсан дуу байна, ингээд одоо энэ дуугаа хүлээн авч сонсоно уу.

     Эрхэм хүндэт сонсогчид оо, та бүхэн сая дуучин Сү Рүйгийн дуулсан "Жиү Гань Тан Май Мү" дууг хүлээн авч сонслоо, үргэлжлүүлээд дараагийн дуу болох дуучин Тао Жэ дуучин Цай И Лин-гийн хамтран дуулсан "Өнөөдөр бидний хуримын өдөр" дуутаа танилццулж эхлэе.

     Дуучин Тао Жэ болон дуучин Цай И Лин нар бол манай урдны нэвтрүүлгүүдээр орж байсан залуу алдартай дуучид юм. Залуу дуучдын хамтран дуулсан энэ дуу маань 2006 оны дундуур гарсан хайр сэтгэлийн сэдэвтэй хөнгөн хөгжилийн хэмнэлтэй дуу ба одоод хүртэл залуучуудын дунд сонсох дуртай дууны нэг байгаа хэвээрээ байгаа билээ, мөн энэ дуу нь дуучин Тао Жэгйин 2006 онд гаргасан "Үзэсгэлэн гоо" хэмээх цомогт багтсан дуу юм.

     Магадгүй энэ дууг хоёр од дуулсан болхоор хурдан нэрд гархад нь бас нөлөөлсөн байх гэж би бас хааяа боддог, тэгээд ч ер нь сүүлийн үед эрэгтэй эмэгтэй одууд хоорондоо хамтарч хоршин дуулах нь түгээмэл болоод байгаа л даа, тэгээд ч энэ дууны маань нэр "Өнөөдөр бидний хуримын өдөр" болхоор хослон дуулхад утга санаа нь илүү их тохирч байгаа юмаа."Өнөөдөр бидний хуримын өдөр" дуунд залуучуудын аз жаргалтай хайр сэтгэлийн тухай ийнхүү дуулдаг байна:

Хаврын урин дулаан цаг ирж,
Өвлийн хахир хүйтэн цаашлан явхад
Нүүрийг илбэх зөөлөн салхи
Хайр сэтгэлийг дагуулан ирж
Хонгор чамтай минь учруулж анхны харцаар дурлуулсан билээ.
Учир нь өчигдөр амжаагүй болхоор,
Учир нь маргааш оройтох болхоор,
Хайрт минь чи өнөөдөр л надтай гэрлээч гэж дуулдаг байнаа.

     Урд нь ихэнхдээ л бүтэлгүй хайрын тухай дуу танилцуулдаг байлаа, харин өнөөдөр ийнхүү аз жаргалтай хайрын тухай дуу сонсогч олондоо сонсгох гэж байгаадаа баяртай байна, та бүхэнд таалагдана гэж итгэж байна, ингээд дуугаа хүлээн авч сонсоно уу.

     Эрхэм сүлжээ ашиглагчид аа, сая та бүхэндээ хоёр сайхан дуу танилцуулж сонсоглоо. Ингээд бид дараачийн нэвтрүүлгээр баяртай золгоё. /Хүчит редакторлов/


1 2