• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-09 11:11:48    
Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын 5 дахь хэлэлцээний 3-р шатны хурал эхэллээ [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын 5 дахь хэлэлцээний 3-р шатны хурал 8-ны үдээс хойш Бээжинд эхэллээ. Энэ удаагийн хурал нь 2-р шатны хурал завсарлаад сар гаруйхан болж байгаа үеэр хуралдаж байгаа бөгөөд холбогдох талууд энэ хурлыг ажил хэрэгч амжилт олно гэдэгт нэлээд их эрмэлзэлтэй байна.

     Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээ чухал үе шатанд байгаа болохоор энэ удаагийн хурал нь 6 талын хэлэлцээний шинэ гараа болох эрмэлзэлтэй байна гэж олон нийт үзэж байна.

     Мөн өдрийн нээлтийн ёслол дээр Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, ГХЯ-ны орлогч сайд Ү Давэй тус удаагийн хурлын амжилт олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Өнөөдөр бид Бээжинд дахин уулзаж, "Хамтын мэдэгдлийг" эхэлж хэрэгжүүлэх асуудлаар үргэлжлэн санал солилцож байгаа нь чухал ач холбогдолтой юм. Холбогдох талууд өнгөрсөн хоёр удаагийн хурал болон хоёр талын олон зүйлийн уулзалт хэлэлцээний үндсэн дээрээ шинэ хүчин зүтгэл гаргаж, энэ удаагийн хурлыг "Хамтын мэдэгдлийг" хэрэгжүүлэх аятай гараа болгож, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцын шинэ эхлэл болгохыг би чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.

     Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын 5 дахь хэлэлцээний 2-р шатны хурлыг өнгөрсөн оны 12-р сард Бээжинд хийж, "6 талын 4 дэх хэлэлцээний хамтын мэдэгдлийг" хэрэгжүүлэх тухай арга хэмжээ болон эхний шатанд талуудын авах үйл ажиллагааны талаар холбогдох талууд саналаа солилцсон юм. Уг хурал завсарласан сар гаруйн хугацаанд талууд олон зүйлийн арга хэлбэрээр нягт харилцан зөвшилцөж, ялангуяа Солонгосын хойгийн цөмийн асуудалд шууд холбогдож байгаа Хойд Солонгос Америк хоёр талын төлөөлөгчдийн тэргүүний Берлинд хийсэн уулзалт хэлэлцээ маш их амжилттай болсон байна.

     Америк, Өмнөд Солонгос, Япон, Орос, Хойд Солонгосын төлөөлөгчид 7-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирцгээж, хоёр талын хэлцлүүд хийсэн бөгөөд Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй бусад 5 талын төлөөлөгчдийн тэргүүнтэй тус тус хоёр талын зөвшилцөл хийсэн байна. Хурлын нээлтийн ёслолоос өмнө бас 6 талын төлөөлөгчдийн тэргүүний хурал болсон юм. Өнөөгийн олон зүйлийн мэдээлэл болон талуудын авч байгаа байр сууринаас үзэхэд, талууд энэ удаагийн хурлыг бүр маш их чухалд үзэж байгаа бөгөөд уг хурлын амжилтад хүрнэ гэдэгт болгоомжтой бөгөөд өөдрөг хандаж байна.

     Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл 8-ны үдээс өмнө буудлаасаа мордох үедээ сэтгүүлчдэд хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын 5 дахь хэлэлцээний 3-р шатны хурал маш чухал юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн хурал маш чухал болох нь ил тодорхой байна. Учир нь өнөөгийн ийм байдлыг аль ч тал өнө бат үргэлжлүүлж чадахгүй юм. Өнөөгийн шатны хурлын зорилго бол албан ёсны бөгөөд талуудын бүгдээрээ нухацтай хандах үр дүнд хүрэхийн төлөө юм гэж би үзэж байна. 6 талын хэлэлцээ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилтдоо хүрэх ёстой учраас талууд асуудлуудыг иш үндсээр нь зохицуулахад хүч тавьж байна. "6 талын 4 дэх хэлэлцээний хамтын мэдэгдлийг" хэрэгжүүлэхэд Америк болон Хойд Солонгосыг оролцуулах шаардлагатай төдийгүй 6 талыг хамтаар оролцуулах шаардлагатай юм гэжээ.

     Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чун Юн во 8-ны үдээс хойш хэлэхдээ, 6 талын хэлэлцээ маш чухал үе шатанд оршиж байна. Энэ шатны хэлэлцээ нь амлалтын хариу амлалт өгдөг байсан үе шатнаасаа үйл ажиллагааны хариу үйл ажиллагаа авдаг үе шатанд орох ёстой юм гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/