• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-09 14:54:10    
Азийн өвлийн спортын 6-р наадмын 6 том сонин мэдээ

Хятадын Олон Улсын Радио

     1. Азийн Олимпийн зөвлөлийн бүх гишүүд наадамд оролцов

     Азийн Олимпийн зөвлөлийн бүх гишүүд наадамд оролцсон байна. Азийн өвлийн спортын наадмын түүхэнд Азийн Олимпийн зөвлөлийн 45 гишүүн Хятадын Чанцүнд зохиогдсон Азийн өвлийн спортын наадамд анх удаагаа бүгдээрээ оролцжээ.

     2. Хятадын тамирчид 19 алтан медаль авч, алт авсан тоогоороо тэргүүн байранд шалгарав

     Азийн өвлийн спортын 6-р наадамд 47 алтан медаль бий. Зохион байгуулагч орон Хятадын тамирчид 19 алтан медаль авч, алт авсан тоогоороо эхний байранд шалгарчээ.

     3. Азийн өвлийн спортын 6-р наадамд сэргээшийн асуудал гараагүй

     Азийн өвлийн спортын наадмын сэргээшийн допен шалгах ажилд хяналт тавихыг хариуцсан Азийн Олимпийн зөвлөл 2-р сарын 3-нд мэдээлэхдээ: бид тэмцээнд оролцсон тамирчдаас 200 тамирчинд сэргээшийн допен шалгахаар төлөвлөж байгаа. Өнөө 156 тамирчинд шалгалт хийгээд асуудал гаргаагүй гэжээ.

      4. Хятадын хурдан тэшилтийн тамирчдын түвшин дээшилж байна

     Хятадын баг тамирчид болон Өмнөд Солонгосын баг тамирчид энэ удаагийн өвлийн спортын наадмын богино зайн тэшилтийн тэмцээнд тус тус 4 алтан медаль авсан байна. Энэ нь Хятадын богино зайн тэшилтийн тамирчид Турины Өвлийн спортын Олимпийн наадамд алтан медалийн тоогоороо 1:6-гаар ялагдсан байдлаас ангижирсан байна.

     5. Азийн мөс цасны спортыг түгээн дэлгэрүүлэхийг тэргүүнд давина

     Азийн өвлийн спортын 6-р наадамд спортын 26 төлөөлөгчид оролцсон боловч, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Казахстан 4 орны тамирчид л алтан медаль авсан байна. Богино зайн тэшилт, хурдан тэшилт, цанын чөлөөт тоглолтоос бусад спортын төрлүүдийн Азийн аваргын амжилтыг дэлхийн тэмцээний амжилттай зэрэгцүүлбэл эхний аравд жагсаагдаж чадахгүй.

     Азийн өвдийн спортын төрлийн гол зорилт нь түгээн дэлгэрүүлэхэд байгаа гэж Азийн Олимпийн зөвлөл илэрхийлжээ.

     6. Зүүн хойтын багшийн их сургууль нээлтийн ёслолын уран сайхны тоглолтыг тоглов

     Зүүн хойтын багшийн их сургууль нээлтийн ёслолын уран сайхны тоглолтыг амжилттай тоглосон байна.

     Зүүн хойтын багшийн их сургуулийн 2000 гаруй багш оюутан 1 цагийн уран сайны тоглолт тоглож, 5 сая 500 мянган юань зарцуулжээ.