• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-09 18:28:53    
Хятадын олон газрынхан цагаан сардаа бэлтгэж байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын хамгийн том уламжлалт цагаан сар удалгүй хүрч ирэх гэж байгаа энэ үеэр сурвалжлагч цагаан сарын өмнөх хятадын ард түмний бэлтгэл ажилтай танилцсан юм.

    Цагаан сар болох бас нэлээд хэдэн хоног байгаа боловч Хятадын өргөн уудам хөдөө тосгонд цагаан сарын уур амьсгал бялхаж эхэлсэн байна.тариачид өвлийнхээ сул сэлүү цагаараа цагаан сарын бэлтгэлээ сайн хийцгээж байгааг сурвалжлагч харлаа.

    Сүүлийн үе сурвалжлагч хятадын баруун нутгийн Си Ань хотын дүүргээр орчиж сурвалжилсан юм. Тэгэхэд айл болгоны үүдэн дээр баярын дэнлүү өлгөж, хүүхдүүд баярлан хөөрөлдөж байгаа нь харагдав. Сурвалжлагч Шуан Жао Цүн тосгонд хүрэлцэн очив. Энэ тосгон нь дэнлүү хийдгээрээ нэрд гарсан тосгон ажээ. Энэ тосгон 2000 жилийн өмнөөс дэнлүү хийх эхэлсэн түүхтэй юм. Баярын дэнлүүг хулсан гүрмэл дээр янз янзын гоё сайхан зураг нааж хийдэг байна. Энэ жил дөчин настай Ху Янь Жянь И бол дэнлүү хийх мэрэгжилтэн болсон хүн, тэдний гэрийн хашаанд өнгө өнгө баярын дэнлүү алаглан солонгорч байлаа. Тэрээр ингэж ярилаа.

    Би их бага олон зүйлийн дэнлүүн хийсэн, гэхдээ Картон маягийн дэнлүүн нь олон, ойрхонд бас Лянхуа цэцгэн дэнлүү хийсэн, энэ дэнлүүг цагаан сарын үеэр өлгөхөд илүү баярын уур амьсгал нэмдэг юм гэлээ.

    Ху Янь дэнлүүгээ өөрөө хэрэглэдэгээс гадна бас зарж борлуулдаг юм байна. Цагаан сар бол дэнлүүн борлуулах хамгийн сайн үе тул эднийх энэ үеэр хамгийн ажил ихтэй болдог байлаа. Тэд дэнлүү хийх яарсаар байж, битүүний өмнөхөн л амарч эхэлдэг юм байна. Миний хийсэн дэнлүү өрөөл бусадад баяр хөөр авчирч өгдөг л юм бол болсон нь тэр, түүнээс илүү баярлах зүйлгүй гэж тэр ярьж байлаа.

     Хятадын төв нутгийн Хе Нань муж бол хөдөө аж ахуйн том муж юм. Эндэхийн тариачид цагаан сарын бэлтэглээ хийж ажил ихтэй байлаа. Засгийн газар хөдөө аж ахуйн татварыг авахаа больсон болон засгийн газар хөдөө аж ахуйн машин техникийн нөхвөр өгдөг болсоноос хойш тэднэр их ашиг хүртэж сэтгэл ханхлуун байгаа юм. Эн жилийн цагаан сар урьд урьдын жилүүдээс улам баяр баясгалантай болно гэж тэд баяр хөөр болцоож байлаа.