• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-12 16:12:15    
Лийрийг эрүүл мэндэд ашигтайгаар хэрэглэх 7 зүйлийн арга

Хятадын Олон Улсын Радио

     1. Лийрийг 3 зүйлийн жимстэй холиж хэрэглэх:

     Хоёр лийрийг хальсалж, цөмийг нь аваад нимгэн хэрчиж, жаахан давстай усанд түр дэвтээгээд гаргаж тавина, лянхуа цэцгийн 100 г үндэс болон бага хэмжээний шар лууванг нимгэн хэрчээд даргилсан буцалсан усанд хийгээд шүүж гаргана. Энэ 3 төрлийн хүнсний бүтээгдэхүүн дээрээ 10 г саахар, цуу, нангиад ар үрийн тос, чимх давс хийгээд хутгачихвал даруй идэж болно. Ингэж идэх нь халууныг дарах, үрэвслийг арилгах, хоолой хатах, сөөх зэрэгт тустай юм.

     2. Шүлхий тутарган цагаантай жигнэсэн лийр:

     Лийрийг үндэсний хэсгээс нь хуруу хиртэй хэрчээд цөмийг нь ухаж авна. 5 г Ниваг нунтаглаж, 10 грамм жүржийн хальс хэрчиж бэлтгэнэ, 50 грамм шүлхий тутарган цагааныг жигнэж болгоно, 5 грамм мөсөн чихрийг үйрмэг болгоод цөмийг нь авсан лийрэнд хийж, дахиад ширүүн галаар 45 минут жигнэвэл идэж болно. Лийр, Нива, жүржийн хальсыг жигнэж болгосны дараа уушгийг цэвэрлэж цэрийг гадагшлуулах чадавх нь нэмэгддэг. Иймээс дунд ахимаг насны хүмүүсийн ханиалгаж цэр нэмэгдэхээс сэргийлэх талаар маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

     3. Лийртэй сүү:

     Лийрийг хальсалж, цөмийг нь аваад жижиглэн хэрчиж, жаахан усанд чанаж зөөлрүүлээд дахиад бүлээн сүүнд хийж элсэн чихэр хийгээд хутгавал сайхан ундаа болдог. Энэ нь уушиг муутай их амьсгааддаг хүмүүст эмчилгээний үүрэг үзүүлдэг байна.

     4. Лийртэй зутан:

     1 лийр, 30 грамм сагууг 600 мл усанд бага галаар бага галаар чанахын дагуу байнга хутгана, сагуу нь болохын алдаар галаа хааж, өөрийн дуршилдаа тохируулан мөсөн чихэр үйхэд маш гоё лийрийн зутан болдог байна. Лийртэй зутан нь залгиур хоолойн архаг үрэвсэл, авиа солигдох өвчин зэрэг өвчин эмгэгийг эмчлэх үйлдэлтэй юм.

     5. Лийртэй чанасан гахайн уушиг:

     250 грамм гахайн уушгийг угааж хэрчээд 10 грамм Нива, 300 грамм лийр \хальсалж цөмийг нь авсан байх\ -ийг хамт чанаж, гахайн уушиг нь болсон хойно жаахан саахар хийвэл лийртэй чанасан гахайн уушиг гэдэг сайхан хоол болно. Энэ сайхан хоол нь уушигны сүрьеэ өвчин, цэргүй халуун ханиадыг эмчлэхэд тустай юм.

     6. Цагаан дэлдүүтэй лийртэй зутан:

     1 лийрийн хальсалж, цөмийг нь аваад угаана, 10 грамм цагаан дэлдүүг усанд дэвтээж угаана, 10 грамм тураг сарааныг мөн усанд дэвтээж угаагаад бага хэмжээний мөсөн чихэр хийж бүгдийг хамтад нь аяганд хийж 1 цаг хиртэй жигнэвэл цагаан дэлдүүтэй лийртэй зутан болох нь тэр. Лийртэй зутан уух нь хоолойг зөөллөж, хуурай ханиахаас сэргийлдэг.

     7. Долоогонотой лийрийн шүүс:

     200 грамм долоогоныг угаагаад 2 лийрний цөмийг авч, хальслаад, жижиглэн хэрчинэ, ингээд хамтад нь шахаж, шүүсийг нь зохих хэмжээний элсэн чихэртэй аяганд хийгээд хутгахад амт шимттэй сайхан ундаа болно. Долоогонод амин дэм С болон хүчиллэг бодис зэрэг дархлааг нэмэгдүүлдэг элемент элбэг байдаг, лийрний шүүстэй хамт уувал ходоодны шүүрлийг сайжруулж, дунд ахимаг настай хүмүүсийн ходоод гэдэсний чадавхыг дээшлүүлдэг байна.\Буянтогтох орчуулав\