• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-12 16:14:24    
Би амар жимэр сууж чаддаггүй хүн

Хятадын Олон Улсын Радио

     Соднам-Даржаа гэвэл уншигчд маань таниж ч магад. Тэрээр уулын "Монгол эм эмнэлэг" сэтгүүлийн ерөнхий редактор байсан бөгөөд "Анагаах ухааны дөрвөн үндэс", "Хятадын анагаах ухааны нэвтэрхий толь-монгол анагаах ухаан", "Хөх бедэре", "Монгол эмнэлэгийн эрдэнийн сан", "Монгол эмнэлэгийн заслагын бичиг", "Тунваазад", "Дөрвөн рашаан" гэх мэтийн маш олон бүтээлүүдийг удирдан найруулж, орчуулан эмгэтгэсэн байна.

     Тэрээр 1927 онд Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуунд Мөгдэнбуу амбаны ганц хөвүүн болж заяажээ. Одоо тэрээр 81 настай буурал өвгөн болжээ. 1989 онд Өвөр монголын хятад монгол эмнэлэгийн судлах газраас дэтгэвэртээ гарч, одоо олон улсын монгол судлалын нийгэмлэгийн гишүүн, Хятадын монгол хэл бичгийн судалгааны нийгэмлэгийн гишүүн, Өвөр монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны төвийн хэрэг эрхлэгч, олон улсын соёлын судалгааны төвийн өвөр монгол дах хэрэг эрхлэгч зэрэг олон олон нийгэмийн үүрэг тушаалтай яваа ажээ.

     Соднам-Даржаа нь монгол үндэстэний уламжлалт анагаах ухааны түүх, онолын судлал ба тулгар бичгийг эмгэтгэн орчуулж хэвлүүлэх талаар томоохон зүтгэл оруулсан юм. Монгол анагаах ухааны уламжлалыг үл дурдах юм уу дөхөмөөр "Лам нар" уламжилж ирсэн гэх нь учир дутуу гэж тэрээр үзэдэг. Ийнхүү Соднам-Даржаа уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжлийг судалж, Ишбалжуур, Лувсан-Цөлтөм, Лөгрөг-Дэндэр, Замбал-Дорж, Ишданзанванжил, Гүнээбадраа зэрэг 6 алдартай эрдэмтэнийг жагсааж, хөргийг нь дахин сэргээн зуруулсан байна. "Хулгана хижиг бол маш аюултай халдварт өвчин юм, гэхэд манай Хурц-Билиг эмч тус халдварт өвчинд нэрвэгсэдийг эмчилэн эдгээж байсан юм. Хулганы хижиг бол тарваганы хижгээс үүссэн гэж 18-р зуунд Ишбалжуур дурдажээ, түүнийг судлах үндэс бол цус, шар усны онол болно" гэж Соднам-Даржаа яриж байлаа.

     Монгол анагаах ухаан бол энэтхэг, хятад ба европ зэрэг дэлхийн 3 том анагаах ухааны охи сорыг шингээсэн анагаах ухаан мөн гэж тэрээр үзэдэг байна. "Зарим хүн монгол эмнэлэгийг төвдөөс ирэлтэй гэдэг, энэ нь буруу юм. Буувэр Шинжааны суврагаас хуучин судар олдожээ. Түүнд үндсэлбэл, монголчууд Афганистанаар дамжин энэтхэг эмнэлэгийг сурчээ. Энэ тухай би япон хэлний нэвтэрхий толиос харлаа" гэж буурал настан яриж байлаа. Тэрээр 1943 оны 12-р сард Монголын дээд зэргийн сурлагын хороогоос төгөсөөд Токио дах Гадаадын сурагчдын бэлтгэл ангид суралцаж, 1944 оны 8-р сард улстаа буцаж иржээ. Тэр бас Кайзифуж Такайшийн бичисэн "Чингис Хаан" хэмээх номыг япон хэлээс орчуулсан юм. Тэрээр бас Манай орны алдарт эмч Жимбаатай хамтран "Монгол эмнэлэгийн заслагын бичиг"-ийг найруулан бичжээ. Тэрээр олон удаа олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад оролцож байсан бөгөөд "Монгол анагаах ухааны урт наслах идээн ундааны засал", "Монгол уламжлалт анагаах ухаанаар өтлөө насны гэм архагийг засах нь", "Монгол үндэстэний цагаан идээний соёл" зэрэг өгүүлэлүүд нь дэлхийн монголч эрдэмтэдийн өндөр үнэлэлтийг олсон байна. "Би амар жимэр сууж чаддаггүй хүн" гэж настан ярина. Тэр тун саяхан авынхаа намтар "Хөвөөт шар хошууны Мөгдэнбуу амбаны түүх"-ийг бичиж дуусгасан байна. "1983 он нь надад авч хэлбэл маш утга учиртай жил юм" гэж Соднам-Даржаа яриж байлаа. Мөн жил ӨМӨЗР-ны дотоодыг хамгаалах танхимаас түүний аав Мөгдэнбуу амбаны түүхэн асуудлыг дахин хянан шалгаж, 1955 онд Мөгдэнбууг хувьсгалын эсрэг ялаар шийтгэсэнээ цагаатгасан байна. Соднам-Даржаагийн тус номд Мөгдэнбуу амбаны тухай олон битүү учрыг тодорхой болгосон байна.

     2006 оны 8-р сард Соднам-Даржаа Улаан-Баатарт болсон олон улсын монгол судлалын 9-р удаагийн хурал дээр "Дэмчиг-Донров вангийн өөрчөлөлт шинэчилэлт бас түүний Монгол Улст явсан тооцолт" гэсэн өгүүлэлээ уншиж олон эрдэмтний анхаарлыг татажээ. Учир нь тухайн үед Дэ вангийн Монголд явах үеэр Соднам-Даржаа түүнтэй хамт байсан юм байна.

     Одоо тэрээр өөрийн намтраа бичиж сууна. Монгол хүн хэзээд өөрөө монгол үндэстэн гэдгээ мартаж болохгүй, түүх соёлоо нэн мартаж болохгүй гэж Соднам-Даржаа үзэдэг байна.