• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-12 16:24:36    
Эмэгтэй боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын эмэгтэй боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль бол 1984 оны 9-р сарын 8-ны өдөр Бээжинд байгуулагдсан Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Боловсон Хүчний Дээд Сургууль юм. Энэ дээд сургуулийн анхны оюутан нь нийт 210 хүн байж, муж, хот өөртөө засах районы дэвшүүлсэн суралцуулсан шяний шатнаас дээших эмэгтэйчүүдийн холбооны боловсон хүчнүүд бөгөөд нэгдэлтэй шалгалтаар авсан юм. Төгссөн оюутанууд нь мөн хуучин ажлын байрандаа буцаж ажилладаг юм.

     Хөдөлмөрийн баатруудын гүнзгийрүүлсэн сургалттай анхны сургууль: Хятадын хөдөлмөрийн баатруудын гүнзгийрүүлсэн сургалттай анхны сургууль бол 1985 оны 10-р сарын 5-ны өдөр Ляонин мужийн Шэньян хотод байгуулагдсан Ляонин мужийн ажилтан ажилчдын их сургуулийн бэлэтгэл сургууль болно. Энэ сургуульд хүмүүс нэг жил сурч дараа нь Ляонин мужийн ажилтан ажилчдын их сургуулийн үндэсэн ангид орж сурдаг.

     Суртал ухуулга, соёл боловсролын удирдах боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль: Хятадын суртал ухуулга, соёл боловсролын удирдах боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль бол 1984 оны 9-р сарын 11-ний өдөр байгуулагдсан Хэй Лүнжян мужийн Суртал ухуулга, соёл боловсролын удирдах боловсон хүччний дээд сургууль болно. Энэ дээд сургууль нь хэлтэс газрын дарга бэлэтгэхээр гол болгож, хичээл сургалт, эрдэм шинжилгээгээр дамжуулан өндөр мэдлэг боловсролтой суртал ухуулга, соёл боловсролын салбарын удирдах боловсон хүчин болон гол хүчин бэлэтгэдэг юм.

      Хэвлэл мэдээлэлийн ажлын чөлөөт цагийн анхны дээд сургууль: Хятадын хэвлэл мэдээлэлийн ажлын чөлөөт цагийн анхны дээд сургууль бол Бээжинд байгаа Хятадын Сэтгүүчдийн нийгэмлэгийн Хэвлэл мэдээллийн дээд сургууль болно. Энэ дээд сургууль нь ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтануудыг бэлэтгэн хүмүүжүүлдэг сургууль бөгөөд хичээлийг нь Ардын их сургууль, Бээжин их сургууль, Бээжингийн багшийн их сургууль зэрэг нийслэлийн их дээд сургуулийн багшнар заадаг байна. Анхны төгсөлтөөр 1985 оны 9-р сарын 25-ны өдөр 73 оюутан дипломоо авсан байна.

     Ном бичгийн мэдээллийн анхны дээд сургууль: Хятадын ном бичгийн мэдээллийн анхны дээд сургууль бол 1984 оны 11-р сарын 9-ний өдөр Ү-ханы их сургуульд байгуулагдсан Ном бичгийн мэдээллийн дээд сургууль болно. Энэ дээд сургууль нь дотороо номын сангийн зүй, мэдээлэл зүй хоёр салбар, номын сангийн зүйн мэдээллийн судалгааны газар, шинжлэх ухаан техникийн мэдээллийн бэлэтгэлийн төв зэрэг байгууллагатай юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\