Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээний тавдахь ээлжийн гуравдахь шатны хурал 12-ны өдөр үргэлжлэн хуралдав. Мөн өдрийн үдээс өмнө, Хятад, БНАСАУ хоёр талын зөвшилцөл хийсэн байна.
12-ны өдөр талууд эвсүүлэх байр суурь баримтлах төсөл хайхын тулд хамтын мэдэгдлийн анхны үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан зөвшилцөл хийсэн байна. Талуудын төлөөлөгчдийн ирүүлсэн мэдээнд , энэ удаагийн хэлэлцээ эхэлснээс хойш, талуудын зөвшилцлийн гол сэдэв нь БНАСАУ-тай эдийн засаг эрчим хүчний хамтын ажиллагаа хийх асуудал болсныг гэрчилсэн байна.
11-ний өдөр талууд хамтын мэдэгдлийн анхны үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон талын хэлэлцээг хэд хэдэн удаа хийсэн байна. Хятадын талын төлөөлөгчдийн хэвлэлийн төлөөлөгч Чин Ган 11-ний орой хэлэхдээ, мөн өдрийн хэлэлцээ маш их яаралтай явагдаж, санал зөрөлдөөн ч оршсоор байна гэжээ.
Солонгосын хойгийн цөмийн асуудалд холбогдох хоёр гол тал болох БНАСАУ хийгээд Америк ч мөн өдөр зөвшилцөл хийсэн байна. Энэ нь тэд нар 9-ний өдрийн үдийн зоог дээр ярилцсаны дараа анх удаагаа албан ёсоор зөвшилцөл хийж байгаа болно. Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл хэлэхдээ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ким Куе Гуамтай хэлэлцээ хийх үе би зарим бодлоо дурдсан, өнөө "Ким Куе Гуамын хариуг хүлээж байна" гэжээ.
БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чун Ян Ву 11-ний орой хэлэхдээ, өнөө гол зөрчил нь нэг хоёр асуудал дээр л байна, гэвч тэр нь хуралд оролцсон талуудын гол ашиг сонилхолтой холбоотой болохоор талууд тохиролцоонд хүрэхэд хүндрэлтэй байна гэжээ.\Алтаннавч орчуулж Пэрлаймаа хянав\
|