2006 оны Жянсү мужийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 650 мянгад хүрч, 2005 оныхоос 17,5 хувиар нэмэгдэж, нэмэгдсэн тоогоороо 4 жил дараалан улсад 1-р байр эзэлжээ.
Тоо баримтад харуулснаар, Жянсү мужид өнөө хувийн хэвшлийн 650 мянган аж ахуйн нэгжтэй, үүнд 9 сая 79 мянган хүн ажиллаж байна, 934 тэрбум 117сая юаний хөрөнгийн бүтгэлтэй. 2005 оны мөн үеийнхээс 17,5, 13,89, 29,13 хувиар тус тус нэмэгджээ. Хувиараа үйлдвэр худалдаа эрхэлсэн өрх 1 сая 856 мянга 900, бүртгүүлсэн мөнгө 69 тэрбум 794 сая юань, 2005 оны мөн үеийнхээс 5,9, 17,07, хувиар тус тус нэмэгдсэн байна. Ажил хийж байгаа хүний тоо 2 сая 801 мянга 400 хүнд хүрчээ.
Жян сү мужийн хувийн хэвшлийн аж ахуйн бүртгэсэн хөрөнгө 1 триллион юаньд хүрчээ. Мөн үеийн төрийн өмчийн аж ахуйн хөрөнгийн нийт хэмжээ 1 тррилион 500 тэрбум юаньд хүрчээ. Гадаадын бизнесменийн бодитой оруулсан хөрөнгө 1 триллион юаниас давсан байна. Жян сү мужид хувийн хэвшлийн хөрөнгө, төрийн өмчийн хөрөнгө, гадаадын бизнесменүүдийн оруулсан хөрөнгө гэж гурван төрлийн хөрөнгө бүрэлдэн тогтсон байна.
Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ажиллаар хангахыг шийдэх, оршин суугачдын орлогыг нэмэгдүүлэх, санхүүгийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг талаар явах тусмаа идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. 2006 оны эхний 3 улиралд Жян сү мужийн хувийн хэвшлийн аж ахуйн тушаасан татварын хэмжээ нь 2005 оний мөн үеийнхээс 29 хувиар нэмэгдэж, бүх мужийн дундац түвшнээс 9,9 пунктээр дээгүүр байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн экспортын хэмжээний бүх мужид эзлэх хувийн жин нь 2005 оны мөн үеийнхээс 2 пунктээр мэнэгджээ.
|