• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-13 15:57:39    
Тяньжиний Бин Хай дүүрэг дээд техникийн аж үйлдвэрийн хөгжлийг урамшуулж байна

Хятадын Олон Улсын Радио

     Нанометрын техник бол одоогийн дэлхий ертөнцийн тэргүүний техник болно. Хятад улс хэдийгээр нанометрын техникийн судалгааг нээлээд эрт хийсэн дэлхийн цөөн хэдэн орны нэг боловч аж ахуйн нэгжийн тархалт сул бутархай, цар хэмжээ нь их биш, зах зээл нь журамжаагүй зэрэг асуудал оршиж байна. Хятад улсын нанометрын шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн хөгжлийг ахиулахын төлөө Хятадын нанометрын техникийн аж үйлдвэрийн бааз Хятадын шинжлэх ухааны академитай хамтран Бин-хай районд Хятадын нанометр болон барилгын судалгааны хүрээлэн байгуулж, Хятадын сангийн яам ч уг хүрээлэнд 38 сая юаний хөрөнгө оруулж, тэдний судалгааны ажлыг дэмжиж, электрон мэдээлэл, амьд бодис, эм эмнэлэг, микер механик зэрэг салбар дахь нанометрын судалгаа болон хэрэглээний тавцан байгуулан өгсөн байна. Хятадын нанометрын аж үйлдвэрийн баазын орлогч дарга Мэн Цэ танилцуулж хэлэхдээ, уг хүрээлэн нийгмний эх баялагийг ашиглан суурь судалгаа, хэрэглээний судалгаа болон амжилт бүтээлийг бүтээгдэхүүн болгон хувьруулахыг хамтаар хөгжүүлэх болно.

1 2 3 4