Хятадын баруун өмнөд хэсэгт оршдог Чүнчин хот бол аж үйлдвэрийн том хот, мөн соёл боловсролын том хот юм. Тус хотын их дээд сургуулиуд орон нутгийн эдийн засагт бүх талаар үйлчилж байна.
Чүнчин хотын Шигүй шянь бол хүр хорхой тэжээдэг уламжлалт үйлдвэрлэлийн бааз юм. Гэвч сүүлийн жилүүдэд хүр хорхой тэжээх ажил төрөл бүх талаар орхиж, тэр нутгийн тариачид ялмын модоо чавчиж, хүр хорхой тэжээхээ больсон байна. Чүнчингийн хөдөө аж ахуйтай холбоотой Баруун өмнөдийн их сургууль зэрэг 12 их дээд сургууль нь Шигүй сяний 12 шянтай нэг нэмэх нэгийн туслалцах ажил өрнүүлсэн байна. Баруун өмнөдийн их сургуулийн хүрийн судлал болон био-техникийн дээд сургууль нь Шигүй сяний Линь Шижэнь шян болон Ма Ү-жэнь шянтай ажлын харилцаа тогтоож, хүрийн үйлдвэрлэлийн өндөр үр ашигтай экологийн шинжлэх ухаан техникийн үлгэр жишээ бааз байгуулах туршилт хийж, хүр хорхой тэжээх болон туулай, мал тэжээхийг уялдуулах, хүр хорхой тэжээх болон мөөг тарихыг уядуулах, хүрийн шорой, туулайн баасаар намгийн хий гаргах, намгийн хийн шингэн болон мөөгний эшээр тарианы бордоо болгох хөгжлийн загвар бий болгож, Шигүй сяний эдийн засгийн хөгжлийг хүчтэй ахиулсан байна. Тус сяний эдийн засаг жил тутамд 13 хувийн хурдаар өсөн нэмэгдэж, тариачдын хүн тутмын орлого гурван жил дараалан 10 гаруй хувиар өсөн нэмэгдэж, нийгэм нийтийн анхаарлыг татсан "Шигүйн хөгжлийн загвар"-ийг бий болсон байна.
"Шигүйн хөгжлийн загвар" бол Чүнчингийн их дээд сургуулиудын орон нутгийн эдийн засагт үйлчилсэн хураангуй байдал болно. Сүүлийн жилүүдэд Чүнчин хот нь их дээд сургуулийн шинжлэх ухаан техникийн ажлыг эдийн засгийн бүтээн байгуулалт руу чиглүүлж, их дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнуудыг хөтлөн жолоодож, орон нутгийн эдийн засгийн хөгжил болон шинжлэх ухаан техникийн шинийг үүдэн бүтээх чадлыг дээшлүүлэхд шаардлага бүхий ажил хийлгэж, их дээд сургуулийн шинжлэх ухаан техникийн байгуулалт болон орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг аятай сайхан уялдуулсан байна.
Чүнчингийн их дээд сургууль болон орон нутгийн аж ахуйн нэгжүүд хамтаар судалгааны байгууллага байгуулж, аж ахуйн нэгжүүдийн шинийг үүдэн бүдээх хүчин чадлыг дээшлүүлсэн байна. Өнгөрсөн арван жилд Чүнчин их сургууль болон Баруун өмнөдийн хөнгөн цагааны компани хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний олон арван төслийг биелүүлсэн байна. 2006 оны 4-р сард Чүнчин их сургууль болон Баруун өмнөдийн хөнгөн цагааны компанийн нэгдсэн судалгааны төв байгуулагдсан байна.
Чүнчингийн Холбооны их сургууль болон Сингапурын Технолгийн их сургууль хамтран судалгааны төв байгуулж, хөдөлгөөнт холбооны 4-р үеийн техникийн баримжааны судалгаа болон тоног төхөрөмж нээн хөгжүүлсэн байна. Чүнчингийн Шинжлэх ухаан техникийн дээд сургууль болон Чүнчингийн Саньфэн байгаль орчны үйлдвэрлэлийн компани хамтран хаягдмал хог шатааж цахилгаан үүсгэх техникийн судалгааны газар байгуулан холбогдох техникийн үйлдвэрлэлд ашиглаад Саньфэн компанид сая гаруй юаний хөрөнгө мөнгө хэмнэж өгсөн байна.
Чүнчин хотод байдаг Сьчуаны Дүрслэх урлагийн дээд сургууль нь Чүнчин хотын соёлын өмч хөрөнгийг удирдах компанитай хамтран Сьчухны Дүрслэх урлагийн дээд сургууль кино, телевизийн кино болон хүүхэлдэйн киноны дээд сургуулийн хүүхэлдэй киноны үйлдвэрлэлийн бааз байгуулж, хүүхэддэй киноны үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ зам нээсэн байна.
Чүнчингийн их дээд сургуулиуд мөн төрөл бүрийн арга хэлбэрээр орон нутагтай холбоолон сургууль эрхэлж, нийгэмд тулгам хэрэгцээтэй, маш дутаж байгаа мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд оюуны туслалцаа үзүүлж байна.
|