Бээжинд болсон Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын тавдахь хэлэлцээний 3-р шатны хурал 13-ны үдээс хойно "Хамтын баримт бичиг" батлаад өндөрлөв.
Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй хаалтын ёслол дээр зургаан талын баталсан " Хамтын баримт бичиг"-ийг тунхаглан уншив. Энэ баримт бичгийн дагуу БНАСАУ Юнбунд байгаа цөмийн төхөөрөмжөө хааж битүүмжилнэ. БНАСАУ нь ОУАЭХА-гийн ажилтадыг БНАСАУ-д дахин урин ирүүлж, ОУАЭХА болон БНАСАУ-ын талын зөвшөөрсөн шаардлага бүхий бүх хяналт шалгалтыг хийлгэх юм байна. 3-р сарын 19-ний өдөр Зургаан талын зургаадахь хэлэлцээг хийхээр талууд санал нэгтэй зөвшөөрсөн байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|