• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-14 17:01:18    
"11-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад Монгол хоёр орон олон улсын 6 зурвас авто замаар харилцан зорчино

Хятадын Олон Улсын Радио

     "11-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд (2006-2010 онд) Хятад улс болон Монгол улс олон улсын авто тээврийн хөгжил, хамтын ажиллагаагаа түргэтгэж, олон улсын 6 зурвас авто зам нэвтрүүлж, хоёр талын худалдааны хэлхээ холбоог ахиулах асуудлыг зөвшин хэлэлцэх болно.

     Өвөр Монголын Өөртөө Засах Районы Зам Харилцааны Танхимын орлогч дарга Жян Гэ-фэн саяхан болсон Европ Азийн зам харилцааны шинэ стратеги тогтоох асуудлаархи чуулга уулзалт дээр хэлэхдээ, олон улсын эдгээр авто замд ачаа тээврийн 4 шугам болон олон улсын зорчигч тээврийн 2 шугам багтаж байна. Тухайлбал Хятад улсын Зүүн-Гатавч боомтоос Монгол улсын Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот хүрэх, Хятад улсын Ганц-Мод боомтоос Монгол улсын Таван Толгойн нүүрсний уурхай хүрэх, Ганц-Мод боомтоос Монгол улсын Оюу Толгойн гууль алтны уурхай хүрэх, Хятадын Цэгээ боомтоос Монгол улсын Нарийн-Сухайтын нүүрсний уурхай хүрэх ачаа тээврийн шугам, Хятадын Зүүн 2 гатавч боомтоос Монгол улсын Тамсагийн нефтийн орд хүрэх, Хятад улсын Ганц-Мод боомтоос Монгол улсын Гашуун-Сухайт хүрэх зорчигч тээврийн шугамууд орж байгаа юм..

     2001 оноос хойш, Өвөр Монголын Өөртөө Засах Район олон улсын авто замын дэд бүтцийн байгуулалтаа дорвитой ахиулж, нийт 1 тэрбум 640 сая юаний хөрөнгө оруулж, Эрээний боомтоос Сайхан-Тал хүрэх зэрэг 8 зурвас авто зам засаж, хилийн нутаг болон дотор газрыг холбосон авто замын сүлжээг эхний ээлжинд бүрдүүлж, олон улсын авто замын тээвэр хөгжүүлэхэд дөхөм нөхцөл хангасан юм.

     Холбогдох салбарын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2006 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районоос Монгол улсад авто замаар нэвтрэх боомтоор зорчигсод давхардсан тоогоор сая 370 мянгад, бараа тээврийн хэмжээ 2 сая 730 мянган тоннд тус тус хүрч, хилээр нэвтэрсэн тээврийн хэмжээ ихээр нэмэгдсэн байна. \О.Дарамбазар орчуулж редакторлов.\