Орчин үед бас Хаврын баяраа CCTV-н сувгаар "Хаврын баярын Гала концерт" үзэж тэмдэглэх уламжлал бас тогтжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гала концертын бэлтгэлийн үйл явцын талаар байнга мэдээлж найруулагч, зохион байгуулагчид нь хэдийнээс олны танил болсон байна. Битүүний оройн 4 цагийн бүрэн шууд нэвтрүүлгээс өмнө 6 удаа нэгдсэн давтлага хийж найруулагч, зохион байгуулагчдын ерөнхий бүрэлдэхүүн тоглолтын номеруудын бэлтгэл явцыг шүүн үзэж шалгаруулах замаар битүүний оройн нэгдсэн тоглолтод орох эрх олгоно. Жүжигчин бүр энэ шалгаруулалтад дээд зэргийн хариуцлагатай, бэлтгэлтэй оролцож бүхэл улс даяараа анхааран үзэх энэ шууд нэвтрүүлэгт оролцож чансаагаа харуулахын төлөө хичээж байна. "Шалгаруулалт маш нарийн явагддаг болохоор эцсийн мөчийг хүртэл санаа амрах аргагүй" гэж өнгөрсөн даваа гаригт 2 дахь нэгдсэн шалгаруулалтыг давсан уран нугараач охин ярьж байна.
Chun Wan буюу Хаврын баярын Гала концерт нэртэй CCTV үндэсний сувгийн шоу анхны дугаараа 20 жилийн өмнө үзэгчиддээ хүргэсэн түүхтэй. Түүнээс хойш жилээс жилд өргөжин сайжирсаар өнөөдөр үнэдсний хэмжээний хамгийн алдартай том шоу болжээ.
"Хаврын баярын Гала концерт 2007"-н Ерөнхий захирлаар CCTV-н уран сайхны удирдаач Жин Ие томилогдон ажиллаж байна. Жин Ие 5 дахь удаагаа Хаврын баярын Гала концертын зохион байгуулалтын зөвлөлд орж ажиллаж байгаагаас 2 дахь удаагаа Ерөнхий захирлаар нь томилогдож байгаа юм. Тэрээр "энэ жилийн гала Хятад улсын өнгөрсөн түүх болоод өнөөдрийн хөгжлийг дүрслэн харуулах болно. Олон үнэстний өлгий нутгийн өнгийг харуулах гала үзэгчдээ уйдаахгүй" хэмээн тоглолтын онцлогийн талаар тайлбарлаж байна. 1 2
|