1. Нүүрээ хүйтэн усаар угаахыг баримтлах:
Нүүрээ хүйтэн усаар угаах нь тархи толгойн мэдрэлийг сайжруулж, биеийг өлчир болгодог, мөн ханиадаас сэргийлж, хүний нүүр царайг гоо сайхан болгох үүрэг гүйцэтгэдэг байна. Нөгөө талаар хамрын архаг үрэвслийг эмчлэхэд ч тус болдог юм.
2. Өглөө эрт буцалсан бүлээн ус уух сайн:
Нүүрээ угааж шүдээ сойздож бараад нэг аяга бүлээн ус уух нь биеийг бүлээсгэж, ходоод гэдсийг цэвэрлэдэг төдийгүй нөгөө талаар цусыг шингэрүүлж, цусны бүлэгнэл, зүрхний шигдээсээс сэргийлж, эсийг тунгалаг байлгаж, эсийн солилцоог ахиулдаг.
3. Гадуур явж биедээ тохирсон дасгал хийж байх сайн:
Өглөө орой гадуур явж биедээ тохирсон дасгал хийж, үүний зэрэгцээ санаачлагатайгаар 15-20 минут гүнзгий амьсгаа авч байвал уушигны чадавхыг нэмэгдүүлэхэд ашигтай, мөн мөгөөрсөн хоолойн үрэвсэл, багтрааг эмчлэх үүрэг гүйцэтгэж, бие цогцын хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, дархлааг сайжруулдаг байна.
4. Эмтэй хүнсний зүйл идэж байх сайн:
Өвлийн улирал бол чалх сайжруулах сайн цаг юм, бие махбодийнхоо бодит байдалд зохицуулан эмтэй хүнсний зүйл идэж байх нь биеийн илчийг нэмэгдүүлж, шим тэжээл нөхвөрлөн, эрүүл мэндэд тус дөхөм үзүүлдэг байна.
5. Үдэд хуйхаа массажилж байх сайн:
Хүний цээжин биеийн өдрийн цусны эргэлт нь шөнийнхөөсөө 1/5-аар буурдаг байна, иймээс үдийн амралтдаа 30-40 минут дугжраад авахад биед хэрэгтэй байдаг, үүний зэрэгцээ, арван хуруугаараа толгой тойрсон холбогдох бэлчрүүдийг нухах юм уу үсээ самнахдаа хуйхаа хүчтэйхэн хөндөх нь толгойн хэсгийн цусны эргэлтийг сайжруулж, ядаргаа толгой өвдөх байдлыг арилгадаг төдийгүй оюун санааг сэргэлэн болгодог байна.
6. Үдийн хойно цай уух сайн:
Цай бол хүний биед хамгийн тохиромжтой нэг зүйлийн ундаа юм, тэрээр өмөн үүгээс сэргийлж чаддаг, түүнд төрөл бүрийн амин дэм болон хүний биед шаардлагатай бичил элементүүд элбэг агуулагдаж байдаг тул эрүүл мэндэд их тустай юм. Гэвч ходоодны өвчтэй юм уу цус дутагдах өвчтэй хүн их өтгөн цай уух муу.
7. Биеэ угаахдаа цээжээ, нуруугаа арчаад байх сайн:
Анагаах ухааны эрдэмтдийн судалгааны дүнгээс үзвэл, биеэ угаахдаа цээжээ, нуруугаа арчаад байх нь хүний биеийн дархлааг дээшлүүлж, биеийг чийрэгжүүлэх, өвчин эмгэгээс сэргийлэхэд ашигтай юм байна.
8. Үдэш оройдоо бөөрний хэсгээ массажлах сайн:
Японы мэнгэжилтнүүдийн судалгааны дүнгээс үзвэл, хоёр гараараа бөөрний хэсэгтээ массаж хийх нь бөөрний хэсгийн бэлчрүүдэд сэрэл өгч, дотор эрхтнүүдийн чадавхыг сайжруулах, бодисын солилцоо хэвийн байхад ашигтай, тарган хүн бөөрний хэсэгтээ массаж хийхэд зохих хэмжээгээр турдаг юм.
9. Халуун усаар хөлөө угаах сайн:
Халуун усаар хөлөө угаахад бүх биеийн халууны хэмжээ 0.2℃ дээшилж, бүх биеийн хялгасан судасны чадавх сайжирч, бүх бие бүлээсэн унтах нойронд сайн нөлөө үзүүлдэг байна. Хөлийг бас 2-р зүрх гэдэг, иймээс хөлөө сайтар хамгаалж байх нь бүх биеэ өвчин эмгэгээс сэргийлэх угтвар нөхцөл юм.
10. Унтхаасаа өмнө хоёр гараараа хэвлийгээ илэх сайн:
Унтахаасаа өмнө хоёр гараараа хэвлийгээ зөв эргэлтийн дагуу зөөлөн илээд байхад дотор эрхтнүүдийн чадавхийг сайжруулж, биеийн чалхыг нэмэгдүүлдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\
|