Сайн бөйна уу? Эрхэм хүндэс анд нөхөд өө, та бүхэн сайхан хаваржиж байна уу? Монголын болон Хятадын уламжлалт их баяр-- Цагаан сарын баярын өмнөхөн бид Монгол улсын Ховд аймгийн өндөр настан, ахмад багш Жумбайн Буяндалайн ирүүлсэн халуун мэндчилгээтэй захидал болон Хятадын баруун хойт нутгйин Шинжянгаар аялан явсан сэтгэгдлээ бичсэн шүлэг яруу найргаас авлаа. Энэ шүлгийг уншаад хэн нэгэнд ч Хятадын Шинжяны төв Үрэмч хотыг үзсэн харсан юм шиг сэтгэгдэл төрж магад. Одоо Буяндалай гуайн хоёр шүлгээс бид хамтдаа хуваалцна уу.
Үрэмч хот
Үүлтэй тэнгэр өөд цоройж асрласан Үлгэрийн юм шиг барилгатай хот Үрэмч хэмээх нэр нь хүртэл Үлэмж гэсэн утгатай мэт Өт хорхой шиг машинууд давьхиж Өргөн нарийн гудамж олонтой Төрөл бүрийн бараа алгласан Төөрч будилмаар зах олонтой Багана сүндэрлэж цэцэг алагласан Их хотын төв талбай Баярын мишээлээр угтан авахад Их үзэмжийг нь гайхан биширлээ. Улаан хушуу ууланд нь гарч Ухаанаа сийрүүлж сайн харлаа Үрэмч хот нь тэр л чигээрээ Үрэн бүсгүй шиг сэтгэл булаалаа. Улаан хушуу уулынх нь тззхийг Одоо би товч хэлье. Хадан уулаа хар шороогоор хучин Хавар бүр мод тарьсаар Улаан хушуу нь ногоон хушуу болсон ч Урьд нь нэрлэснээр Улаан хушуу л гэж Улаан хушуутой Үрэмч хот Ургах нартай өрсөн сүндэрлэж Эртний цуутай Хатадын энэ хот Эрэн зуунтай зэрэгцэн хөгжсөөр ажгуу.
\2004.09.13 Үрэмч хот\
Цоожтой хайр
Улаан толгойн хөшөө хамгаалсан Урт төмөр гинжийн нүх бүрт Олон, олон цоож зэллэн зэллэн зүүснийг Онцлон сонирхож нэгнээс ассув аа. Өрх тусгаарлагчид дурсгал болгож Өөрсдийн нэр он сараа сийлж Өнөөх гинжийн нүдэнд цоожилдог Өвөрмөц ёс нь туршлага ажээ. Үрэмч хотын улаан толгой нь Үнэнч хайрын баталгаа нь болж Цоожтой гинжээр бат хашуулсан нь Цоо шинэ санаа төрүүлэх нь тэр. Төмөр цоож шиг үүрд мөнх Түвшин сайхан амьдрал зохиож Бат бэх айл болохын Баримт нотлогоо нь ийм ажээ. \2004.09.15\ \Нэвтрүүлэг бэлтгэсэн Номин\
|