• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-14 20:49:13    
6 талын хэлэлцээгээр баталсан хамтын баримт бичгийг сайшаав

Хятадын Олон Улсын Радио

     Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын тавдахь хэлэлцээний гуравдугаар шатны хурлаар 13-ны өдөр баталсан хамтын баримт бичгийг хэсэг улс орон болон олон улсын байгууллага сайшааж байна.

     НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 13-ны өдөр мэдэгдэл нийтэлж, 6 талын хэлэлцээгээр баталсан хамтын баримт бичиг нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явц бодит ач холбогдолтой эхний шатандаа орсныг харуулж байна гэж тэмдэглэжээ.

     ОУАЭХА-ын Ерөнхий захирал Барадей 13-ны өдөр хэлэхдээ, Юнбун дахь цөмийн төхөөрөмжөө хааж битүүмжлэхийг БНАСАУ зөвшөөрсөн явдал бол зөв чиглэлээр хийсэн алхам мөн гэсэн бөгөөд ОУАЭХА-ын хүмүүс БНАСАУ-т буцан очих болно гэж мэдэгдэв.

     Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жавиер Солана мөн 13-ны өдөр мэдэгдэл хийж, хамтын баримт бичиг баталсныг сайшаасан бөгөөд зочлогч орны хувьд Хятад улс хэлэлцээг ахиулах талаар үлэмж их ажил хийлээ гэж сайшаасан байна.

     Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш 13-ны өдөр мэдэгдэл хийж, зургаан талын хэлэлцээ нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг дипломат арга замаар зохицуулахад хамгийн аятай боломж хангасан бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох талаарх талуудын хамтын амлалтыг харуулсан байна гэж тэмдэглэв. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райс хэлэхдээ, зургаан талын энэ хэлэлцээний хамтын баримт бичиг бол зөв чиглэлээр хийсэн хүсэл эрмэлзэл бүхий алхам мөн гэжээ.

     Үүнээс гадна, Орос, Нийт Европын аюулгүй байдал хийгээд хамтын ажиллагааны байгууллага, Испани, Герман, Англи, Франц, Австрали, Ирланд мөн 6 талын хэлэлцээний үр дүнг өндөр үнэлсэн байна.\Цэцэн орчуулж, Буян хянав\