Нутаг дэвсгэр: 23200 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны төсөөллөөр 712 мянга. Голдуу Иса үндэстэн, Афар үндэстэн байдаг. Иса үндэстэн нь нийт хүн амын 50 хувийг эзэлж, Сомали хэлээр яридаг. Афар үнэстэн нь нийт хүн амын 40 орчим хувийг эзэлж, Афар хэлээр яридаг. Үүнээс өөр цөөн тооны Арбчууд болон Европчууд байдаг. Албаны хэл нь Франц хэл болон Араб хэл, гол үндэстэний хэл нь Афар хэл болон Сомали хэл. Лалын шашин бол төрийн шашин, оршин суугчдын 94 хувь нь мусульманчууд, бусад нь Христосын сүсэгтэн юм.
Нийслэл: Жибути хот. 2004 оны байдлаар бараг 510 мянган хүн амтай. Халууны улирад дунджаар 31 – 41 хэм. Сэрүүн улиралд дунджаар 23 – 29 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Исмайл Омар Гуеллех, 1999 онд тушаалд орж, 2005 оны 4-р сард дахин сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогнолын өдөр – 6-р сарын 27-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн зүүн хойт хэсгийн Адены булангийн баруун эрэг дээр байж, Улаан тэнгисээс Энэтхэгийн далай орох Мандын хоолойн эрэг дээр оршиж, зүүн өмнөш Сомалитай, хойт зүгтээ Эритритэй хил нийлэж, баруун, баруун өмнө талаараа Этиоптай хөршилж байна. Хуурай газрын хилийн нийт урт 520 км, тэнгисийн эргийн шугам нь 372 км. Эрэг дагуу нутаг нь тал хээр болон өндөрлөг газар, голдуу халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай, жил туж хуурай халуун. Дотор газар нь өндөрлөг болон уулархаг нутаг, халуун бүсийн тал хээрийн цаг агаартай. Жил нь халуун, сэрүүн хоёр улиралтай, 4 – 10-р сар нь халуун улирал, дунджаар 37 хэм халуун, хамгийн халуундаа 45 хэмд хүрдэг. 11 – 3-р сар хүртэл сэрүүн улирал, дунджаар 27 хэм.
Колоничилогчид цөмрөлт хийхээс өмнө Жибути нь Хооса, Тажула, Обөк гурван султанд ноёрхогдож байжээ. Франц 1850 оноос цөмрөлт хийж, 1888 онд бүх Жжибутиг эзлэв. 1896 онд Жибутид "Францын хария Сомали"-гийн колонийн засгийн газар байгуулав. 1946 онд Жибути нь Францын гадаад нутаг болж, 1976 онд "Францын хария Афар болон Исагийн хария нутаг" гэж өөрчилж, Францын засгийн газар нь хэрэг дээрээ түүнд өөртөө засах статүс олгов. Жибутигийн тусгар тогтнохыг зөвшөөрнө гэж Франц 1975 оны 12-р сарын 31-ний өдөр мэдэгдэв. 1977 оны 6-р сарын 27-ны өдөр Жибути тусгар тогтнолоо мэдэгдэж, улсын нэрээ Бүгд Найрамдах Жибути Улс гэж тогтоов. \М.Цэцэн бэлэтгэв\
|