Шинь жянгийн зун намрын үзэсгэлэнтэй сайхан өнгө үзэмжийг хэн бүхэн мэднэ. Гэхдээ өвлийн өнгө үзэсгэлэнг нь өнөө тэр болгон хүн сайн мэдэхгүй юм.
2007 оны анхны их цас Хятадын баруун хойт нутгийн Шинь жянгийн уйгарын өөртөө засах районы төв Өрөмч хотын тал газарт 32 сантиметр зузаан орсон юм. Шинь жянгийнхан энэ сайхан тохиолыг ашиглаж, цас мөсний аялал жуулчлал зохион байгуулж, цас мөсний нэрт наадмууд зохиож, Өрөмч хотод торгоны замын цас мөсний наадам гэх арга хэмжээ зохион явуулж байна.
Энэ удаагийн цас мөсний наадамдаа Шинь жянгийнхан аялал жуулчлалын боломж бүхнээ гүйцэд ашиглаж, жуулчдыг дээд хэмжээнд хүлээн авч үйлчилж, гадаад дотоодын жуулчдад Шинь жянгийн нийгмийн эвсэг найрамдуу, цэцэглэн хөгжиж байгаа сайн сайхан байдлыг харуулж байна.
Шинь жянгийн хүйтэн сэрүүн цаг улирал нь урт байдаг болохоор энэ нь Өрөмчийн цас мөсний наадамд, мөн аялал жуулчлалд цас мөсний тансаг их эх баялаг хангасан байна. Иймээс цасанд гарч, бие сэтгэлийн алжиал чилээгээ тайлдаг хүн явах тусмаа олширч байна. Ялангуяа өвлөөр Шинь жян орж амарч сэлүүцэж байгаа бусад газрын хүний тоо явах тусмаа нэмэгдэж байна. 2007 оны шинэ жилээр Мусульмаанчуудын уламжлалт баяр—Курбан баяр тохиосон тул Шинь жянгийн үндэстний цөөнхүүд нийт 8 хоног амарсан байна.
Тухайн үед Өрөмчийн торгоны замын олон улсын цасанд гулгах газар, Шүе лянь шаний голифийн цасанд гулгах газар гэх зэргийн цас мөсний том том наадмын газруудын наадагч олныг хүлээж авсан хэмжээ энгийн үеийнхээс 5—6 дахинаар нэмэгдэж, хөл хөөрцөг болсон наадагч олоны урсгал нь мөрний урсгал шиг тасрашгүй үргэлжилсэн байлаа. Ингээд ганц Шүе лянь шаний голифийн цасанд гулгах газар гэхэд л курбан баяраараа 3000 мянгаад жуулчныг хүлээн авсан байлаа.
Өрөмч хотын Хүн шань цэцэрлэгт хүрээлэнд мөсөөр Тянь ань мэний дүрсийг 6 метр өндөр, 10 метр өргөн бүтээж, бас ордны дэнлүүний урлагийн өргөн наадам зохиож, Шинь жянгийн орон нутгийн түүх соёлын нэрт хүн, үйл явдлын 160 гаруй мөсөн шуумал бүтээж, цас мөсний өргөн наадамдаа хөөр хөгжөөн нэмсэн байна.
|