• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-15 18:06:14    
Хань Хун болон түүний дуу

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байна уу, эрхэм хүндэт сонсогчидоо, та бүхнэтэйгээ дахин золгож байгаадаа баяртай байна, өнөөдөр та бүхэндээ хятадын Төвд үндэстэн дотроос төрөн гарсан төвдийн ард түмний бахархал болсон орчин үеийн дууны алдарт од дуучин эмэгтэй Хань Хуны талаар болон түүний уран бүтээлийн талаар танилцуулхаар бэлдээд байна.

     Дуучин хань хун нь Төвдийн Чан дүд төрж өссөн байна. Түүний амьдрал дардан шулуун замаар бас замнасангүй. Түүнийг бага байхад нь аав нь нас барсан юм байна. 9 настай байхдаа Бээжинд эмээгийн хамт ирэн хүүхдийн найрал дууны чуулгад орон албан ёсны дууны боловсролыг сурч эхэлсэн байна. 16 настайдаа цэргийн их бууны штабын 2-р ангийн урлагын хамтлагт дуучингаар орсон ба 17 настайдаа Хятадын дуу хөгжмийн дээд сургуулийн дуулаачын ангид Чөү Вэньчин профессорын дор дуурах эрдмийг суралсан байна.

     1995 онд тэрээр цэргийн урлагийн сургуулийн дууны ангид шалгагдан орсон ба Ли Шуанжян багшийн дор суралцаж байхдаа "ши ма ла яа" хэмээх анхны дуугаа өөрөө бичсэн ба түүний цорын ганц хайртай хүн болох эмээ нь мөхөөлдөс заран хөлсөө урсган цуглуулж хуримтлуулсан 30000 юуанаараа түүний анхны видео клиппыг хийлгэсэн ба энэ бүтээл нь шагнал хүртжээ.

     Үүний дараагаар тэрээр "цасат раионы гялбаа" анхны дууны цомогоо 1997 онд 3 жилийн шаргуй хөдөлмөрийн үрд дүнд гаргасан нь түүнийг хир их авьяас билэгтэй сайн дуучин болхыг харуулсан байна. Тэрээр өөрөө хэлэхдээ, миний амьдрал дахь хэзээ ч мартагдашгүй хамгийн сэтгэл хөдөлгөсөн үйл явдал бол анхны цомгоо бүтээсэн үе юм гэсэн байна. Дуучин Хан Хуны хүртсэн шагналыг нэг нэгээр нь тоолохын аргагүй, оны шилдэг дуучин, оны шилдэг бүтээл гэх мэт шагналуудыг хүртэж байсан ба 1997 оноос хойш тэрээр нийт 7 дууны цомог гаргаад байгаа юм байна. Одоо та бүхэндээ дуучин Хань Хуны "Дуулах дуу" дууг нь сонсгоё.

     "Дуулах дуу" дуу бол Төвд үндэстний үндэсний онцлогыг харуулсан уул ус, төрсөн нутгаа дуулсан дуу бөгөөд та бүхэн эндээс дуучин Хань Хуны өвөрмөц өндөр цангинасан хоолойг олж сонсох болноо. Энэ дуунд:

Эрмэг нь үгүй тэнгэрийн хаяанд,
эр бүргэд дуугаа дуулна.
тэнгэрт дүүлэх шувуудыг харсан хүүхэн,
тэртээ холоос амрагаа харуулдана.
цас ханзарч цэцэгс нахиалхад,
цаст уулнаас рашаан урсана,
цайлган сэтгэлт ардын минь хоолой,
цангинан цангинан хөндий талыг уяраасаар гэж энэ дуунд дуулж байна.

     Одоо хамтаар энэхүү дууг нь хүлээн авч сонсоё.  /Хүчит редакторлов/