Хятадын Гадаад Харилцааны сайд Ли Жаошин, Энэтхэгийн Гадаад Харилцааны сайд Пранаб Мукхер Жее болон Оросын Гадаад Харилцааны сайд Сергей Лавров нар 14-ны өдөр Энэтхэгийн нийслэл Шинэ Делид уулзалт хийж хамтарсан албан мэдэгдэл гарган, Хятад Энэтхэг Оросын хамтын ажиллагаа нь ямарваа улс орныг чиглэхгүй гэж онцолсон байна.
Мэдэгдэлд, Хятад Энэтхэг Орос гурван талын уулзалтын механизм нь гурван орны ойлголцол итгэлцэлийг гүнзгийрүүлсэн байна гэжээ. Мөн өнөөгийн дэлхийн соёл иргэншлийн олон талт байдлыг хамгаалах ёстой бөгөөд одоогийн адил бус соёл болон шашны хоорондын хэлхээ холбоог ахиулна гэжээ. Олон улсын харилцааны ардчилал бол дэлхийн олон талаар хөгжихийн зангилаа мөн гэдэгт гурван орны Гадаад харилцааны сайд нар итгэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.
НҮБ-ын голлох удирдлага болон зохицуулалттайгаар мөн НҮБ-ын "Бүх дэлхийн терроризмийн эсрэг стратеги"-ийн хүрээнд хамтын үйл ажиллагаагаа бэхжүүлж, терроризм болон түүний шинэ хандлагын эсрэг тохирсон арга хэмжээг авна гэж терроризмын асуудалд холбогдуулан гурван орны сайд нар үзсэн байна. Тэд, бүс нутгийн зохион байгуулалтын хүрээнд гурван орон терроризмийн эсрэг хамтын ажиллагаа өрнүүлэх маш их нөөц хүч байгааг онцолжээ.
Албан мэдээнд, гурван орон эдийн засгийн салбарт хамтран ажиллах маш их нөөц байгааг сайд нар чухалд үзэж, аль нэг улс орны аж үйлдвэр худалдааны байгууллага нь гурван орны аж ахуйн нэгжийн эздийн хурал хуралдуулахыг урамшуулна гэжээ.
Мөн өдөр Ли Жаошин Шинэ Дели-д Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх болон Оросын Гадаад Харилцааны сайд Сергей Лавровтой тус тус уулзаж хэлэлцсэн байна. Уулзалт хэлэлцээний үеэр Хятад Оросын хоёр тал, түүхийн шинэ гараанаас "Хятадын жил"-ээр аз тохиол болгон Хятад Орос хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг үргэлжлэн хэрэгжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулхад бэлэн байгаагаа харилцан нотолсон байна. \Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав\
|