Хятадын төв телевизийн 2007 оны цагаан сарын үдэшлэгийн бэлтгэл ажил 3 сар үргэлжлээд одоо үзэгчидтэйгээ золгоход бэлэн болоод байна. 2-р сарын 17-ны 20 цаг гэхэд, төв телевизийн 1,4, 9-р суваг, Испани, Франц хэлний суваг, төв телевизийн олон улсын вэб сайтаар дэлхий даяар шууд цацагдах болно.
Төв телевизийн үдэшлэгээр нийт 33 программ тоглож, гадаад дотоодын үй түмэн үзэгчдэд оюун санааны баялаг сайхан соёлын шим хүртээх болно.
1983 онд төв телевиз цагаан сарын анхны үдэшлэг бэлтгэж нэвтрүүлснээс хойш, цагаан сарын үдэшлэг нь Хятадын үй түмэн хүн ардын битүүний үдшийн зугаа цэнгүүний амтат зоог болж, одоо 23 дахь жилдээ үргэлжилж байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|