• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-16 15:58:55    
Хятадын газрын теннисын баг шинэ онд шинэ харалттай ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Өнгөрсөн 2006 он нь Хятадын газрын теннисын спортын хувьд ер бусын нэг жил гэж хэлж болно. Энэ жилд, Хятадын газрын теннисын спорт маш олон түүхийн амжилтыг байгуулжээ. Жишээлбэл Жэн Жей, Янь Зи нь Австрал Опен болон Вимбледон Опений эмэгтэйн хосын аврага болж, Ли На нь Вимбледоны эмэгтэйн ганцаарчилсан тэмцээнд түрүүчийн 8 нэрд орсон бөгөөд Хятадын тамирчны WTA-дах жагсаалтын байрыг тасралтгүй шинэтгэж байлаа. 2007 оны шинэ тэмцээнүүд эхлэх үеэр, 2008 оны олимпийн сорилтод тулгарч байгаа Хятадын шигшээ баг нэн өндөр зорилт тавин чармайж байгаа юм.

     2007 онд, Хятадын эмэгтэйн шигшээ багт тулгарч байгаа тэргүүн чухал үүрэг бол дэлхийн жишигт хүрсэн эмэгтэйн хосыг шинээр байгуулах явдал болно. Хятадын газрын теннисын түүхийн шинэ хуудсыг сэхсэн Афины олимпийн эмэгтэйн хосын аврага Сүнь Тяньтянь, Ли Тин нь өнгөрсөн хоёр жилд мэргэжлийн талаар их дэвшилтэй болж чадаагүй юм. Ийм болохоор Хятадын шигшээ баг энэ хоёрыг салгаж, эмэгтэйн хосын тэмцээнд дахин оролцуулахгүйгээр шийдсэн байна. Энэ шийдвэрийн тухай Хятадын газрын теннисын эмэгтэйн багийн ерөнхий дасгалжуулагч Жян Хунвей өөрийн үзэл бодлоо хэлсэн байна. Тэр хэлэхдээ, сүүлийн хоёр жилийн тэмцээний байдлаас үзвэл, Сүнь Тяньтянь, Ли Тин нь хамт тоглох боломжгүй болжээ. Ли Тингийн мэргэжлийн төвшин нь буурснаас энэ хосын цаашдын хөгжлийг нөлөөлсөн байна гэжээ.

     Хятадын шигшээ багийн энэ оны төлөвлөгөөний дагуу, Ли Тинай салгасны дараа, Сүнь Тяньтянь нь Хятадын адил бус тамирчинтай баг бүрэлдүүлж, дэлхийн тэмцээнд оролцох болно. Үүний дотор ганцаарчилсан тэмцээнд маш их сорих хүчинтэй Ли На болон Жэн Жей багтаж байгаагаар барахгүй 2004 оны Австрал залуу багачуудын тэмцээнд эмэгтэйн хосын аврага болсон Сүн Шэннань мэтийн шинэ тамирчин багтаж байгаа юм. Өргөн цар хэмжээтэй туршиж тоглуулж байгаа нь богино хугацаанд өрсөлдөх хүчинтэй эмэгтэйн хосыг буй болгож, 2008 оны олимпид эмэгтэйн хос болон ганцаарчилсан тэмцээний тамирчныг хамтд нь бэлтгэж, медаль авах боломжийг нэн баталгаажуулахын төлөө юм гэж ерөнхий дасгалжуулагч Жян Хунвей хэлсэн байна.

     Эмэгтэйн хосыг шинээр бүрдүүлэхээс гадна, хосын тэмцээн болон ганцаарчилсан тэмцээнд тоглох тамирчдын бодит хүчнийг нэн тэнцвэртэй болгох нь ч Хятадын багт тулгарч байгаа нэгэн үүрэг юм.