• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-16 16:00:35    
Бээжингийн Олимпиос Сы цуаний тамирчид 2-3 алт авхаар чармайна

Хятадын Олон Улсын Радио

     Сы цуань мужийн биеийн тамир спортын товчооны дарга Жү Лин саяхан сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ: энэ жил нь Олимпид бэлтгэх зангилаагийн жил болно. Сы цуань мужийн биеийн тамир спортын ажлын голын гол нь болно. 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас Сы цуаний тамирчид 2-3 алтан медал авахаар чармайна гэжээ.

     Хятадын баруун бүс нутгийн биеийн тамир спортын том муж Сы цуань сүүлийн жил спортын хүчирхэг муж байгуулах стратегийн зорилт дэвшүүлсэн байна. 2006 онд Сы цуань мужийн биеийн тамир спорт онц ахицтай болжээ. Духагийн Азийн биеийн тамир спортын наадамд, Сы цуаний 28 тамирчин, 5 дасгалжуулагч Хятадын спортын төлөөлөгчдөд элсүүлж, 21 алт авч, алт авсан тоо, нийлбэр оноогоороо Хятаддаа долоодугаарт жагсаагджээ.

     Сы цуань мужийн харьяат газрын теннисчин Чжэн янь болон Янь Зи Австралийн газрын теннисийн тоглолт болон Вимбледонны газрын теннисийн тоглолтод аваргалжээ. Усанд харайлтын тамирчин Жя Түн дэлхийн цомын тоглолтод ганц болон хоёр хүний тоглолтын аварга болжээ. Гимнастикч Зөү Кай дэлхийн аварга шалгаруулах тоглолтын багийн аварга болжээ. 2006 онд Хятадын биеийн тамир спортын ерөнхий газраас Сы цуань мужид спортын үйл хэрэгт товойм хувь нэмэр оруулсан шагнал олгосон байна.

     Өнөө Сы цуаниас 70-аад тамирчин үндэсний багийн төвлөрсөн бэлтгэлд оролцож байна. Сы цуань мужийнхан нь үндэсний шигшээ багт шилдэг тамирчид хангаж, үндэсний шигшээ багт хамжилцан ажил сайн хийж, Бээжингийн Олимпийн наадамд сайн амжилт үзүүлэхээр чармайна гэж Сы цуань мужийн биеийн тамир спортын товчооны дарга Жү Лин ярьж байна. Сы цуань мужийн тамирчид эмэгтэйчүүдийн газрын теннис, усанд харайлт, гимнастик, өдөн бөмбөг зэрэг спортын төрлөөр нэлээд хүчин чадалтай байгаа юм байна.