• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-20 17:33:06    
Хятадын олон газрынхан цагаан сарын баяраа тэмдэглэцэгээж байна

Хятадын Олон Улсын Радио

     Цагаан сар нь хятад хүмүүсийн хамгинй чухал уламжлалт баяр юм. Хятадын уламжлалт зурхайн тооллоор энэ нь бас шинэ жилйин эхлэл юм. 20-ны өдөр гэхэд шинийн гурван болж байна. Цагаан сар эхлэхээс өмнө, мөн цагаан сар гарсны дараа, Хятадын олон газрын иргэд садан төрөл, айл саахалтаараа орж шинийн золголт хийдэг бөгөөд бас цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан сонирхож, газар сайгүй баярын өдрийн уур амьсгалаар амьсгаж байдаг юм.

     Цагаан сар нь хятад хүмүүст авч хэлбэл яг л барууныхны зул сарын баяртай нь адил чулах баяр болдог. Хятад хүмүүс цагаан сарын баярт олон угта аглга нэмж баялагжуулсан бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн чухал нэг агуулга нь бүх гэрээрээ хуран цугларч, хамтдаа баяраа тэмдэглэн, хамтдаа хоол иддэг онцлогтой юм.

     Хамгийн түрүүнд нь танд Хятадын баруун өмнөд нутгийн Чэндү хотод ганц биеэрээ амьдарч буй настнуудын цагаан сарын баяраа хамтдаа өнгөрүүлсэн байдлаас танилцуулья. Тэдний зарим нь үр хүүхэд байхгүй, зармынх нь үр хүүхэд нь урт хугацааны турш бусад газар байж, цагаан сарын үеэр гэр орондоо харьж ирэх боломжгүй байдаг хүмүүс юм. Үүнд тухайн газрын засаг захиргаа нь маш олон сайн дурын үйлчилгээнийхнийг зохион байгуулан эдгээр настануудад цагаа сарын хоол бэлтгэн өгч, сар шинийн баярыг нь сайхан тэмдэглүүлсэн байна.

     Насан сүүдэр 74-тэй Жан Юаньли хэлэхдээ: "Өнөөдөр настайчууд бид хамттаа цугларан байгаадаа маш баяртай байна. Ердийн үедээ бид ганцаар байж их уйддаг, өнөөдөр бид ийм арга хэмжээнд оролцоод тун аятай сайхан санагдаж байна" гжэээ.

      Хятадын хойд нутгийн Тяньжинь хотоор авч хэлэхэд, тухайн нутгийн ард иргэдийн шинэ жилйин баяраа тэмдэглэж байгаа, орон нутгийн зан заншлыг харуулсан арга хэмжээнүүдийг гадаад дотоодын жуулчид болон тухайн орон нутгийн хүмүүс маш их сонирхож байлаа.

     Ший янгуугийн хөгжмийн эгшгийн дагуу, Тяньжинь хотын иргэдийн зан заншлыг харуулсан цагаан сарын тэмдэглэх араг хэмжээ эхэллээ. Цагаан сарын хугацаанд тэнд иргэдийн зан заншлыг харуулсан 27 төрлийн үзүүлэг тоглолт үзэгч түмэнтэй золгох юм байна. Үүнд Хятадын уламжлалт ший жүжгийн тоглолт, шөнийн үзэмж сонирхох, эртний морин тэргээр аялан зугаалах, Ян Лючингийн цагаан сарын уран зургийн галлерэй, иргэдийн наадам цэнгүүн, Ү шүгийн тоглолт зэрэг багтаж байна.

     Цагаан сарын хугацаанд аялан зугаалахаар Тяньжиньд очсон ноён Ма Мин Тяньжинь хотын зан заншлыг харуулсан цагаан сарын тэмдэглэх арга хэмжээг гайхахын ихээр гайхаж байлаа.

     Тэр хэлэхдээ: "энд ирээд би иргэдийн соёлын зүйлсийг бие сэтгэлээрээ мэдрээд сайхан сэтгэгдэл төрлөө. Ян Лючингийн цагаан сарын уран зураг, Жан овогтны шавар баримал, настай урчуулын гар урлал эдгээрийг хараад би их олзуурхаж байна" гэжээ.

     Тяньжинь хотод маш олон гадаадын хүмүүс амьдарч ирсэн түүхтэй. Тяньжиний Ү Дадао районд адил бус хэв стельтэй гадаадын байшин барилгууд өнөөг хүрч иртэл хэвээр хадгалагдсаар байна. Цагаан сарын хугацаанд Тяньжинь хотынхан тэнд гадаадын онцлог бүхий цагаан сарын баярын тэмдэглэх арга хэмжээнүүдийг зохиож байна.

     Тяньжиньд суралцаж байгаа австрали оюутан Андерсон манай сурвалжлагчид : "Тяньжинь маш гоё, үнэхээр сонирхолтой сайхан байна" гэж хятадаар хэлж байлаа.

     Хотын оршин суугчдын баяраа тэмдэглэх эрэл хүслийг хангахын тулд, Бээжин хотынхон соёлын олон байгууллага газруудад янз бүрийн арга хэмжээ зохион явуулж байна. Бээжин хотын соёлын хэрэг эрхэлсэн газрын орлогч дарга, хатагтай Ван жү хэлэхдээ: "Цагаан сарын үеэр Бээжинд баяр наадмын баялаг агуулгатай маш олон тоглолт гаргадаг юм" гэжээ.

     Хятадын өмнө зүгийн нутаг--Гуанжөү хотод жилйин дөрвөн улиралд цэцэг дэлгэрч байдаг. Энэ хотын хүмүүс цэцгийг маш их сонирхож, цэцэг зөндөө тарьдаг. Тэд цэцг тариад мянга гаруй жилийн түүхтэй болж байна. Тийм болохоор энэ хотыг бас цэцгийн хот ч гэдэг. Гуанжөү хотын цагаан сарын хугацаан дахь цэцгийн наадам нь ч 200 гаруй жилийн түүхэн уламжлалт болсон юм. Цэцэг худалдан авч, цэцэг сонирходог нь энэ хотынхны цагаан сарын нэг онцлог нь болсон байна.  \Номин орчуулж О.Дарамбазар хянав.\