Хятадын киноны мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэдэг анхны дээд сургууль бол Бээжин хотын Хайдянь дүүргэд байдаг Бээжингийн Киноны дээд сургууль болно. Энэ дээд сургуль нь 1950 оны 7-р сард байгуулагдсан Киноны жүжиглнх урлагын судалгааны газар болон мөн энэ судалгааны газрын үндэс дээр 1951 оны 5-р сард байгуулагдсан Соёлын яамны Киноны газрын Киноны сургулийн үндэс дээр 1956 оны 6-р сарын 1-ний өдөр албан ёсоор байгуулагдсан юм. 1992 оны байдлаар энэ дээд сургууль нь Хятадын кино урлагт нийт 3500 гаруй мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэн өгсөн байна.
Уран бичилгийн урлагын анхны дээд сургууль: Хятадын уран бичилгийн урлагын анхны дээд сургууль бол 1982 онд байгуулагдсан Жянсү мужийн Ү-шигийн Уран бичилгийн урлагын тусгай сургууль болно. Нийгмийн урлагын анхны сургууль: Хятадын нийгмийн урлагын анхны сургууль бол 1983 онд байгуулагдсан Жэжян мужийн Нийгмийн урлагын сургууль болно. Энэ сургуулийг Хятадын хөгжимчдийн нийгэмлэгийн Жэжян мужийн хуваар нийгэмлэг, Хятадын Бүжигчдийн нийгэмлэгийн Жэжян мужийн хуваар нийгэмлэг, Ханжөү хотын хүүхдийн ордон хамтаар байгуулсан юм.
Хувийн хэвшлийн анхны урлагын дээд сургууль : Хятадын хувийн хэвшлийн анхны урлагын дээд сургууль бол 1985 оны эхээр Бэжинд байгуулагдсан "Жүнхуа ши жүжгийн дээд сургууль" болно.
Хувь хүний байгуулсан анхны албан ёсны урлагын сургууль: Хятадын хувь хүний байгуулсан анхны албан ёсны урлагын сургууль бол 1991 оны 8-р сард Мү Даньжян хотын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эзэн Ван Жиүшаний нэг сая 500 мяаган юаний хөрөнгө оруулан байгуулсан Жиүшаний урлагын сургууль болно. Энэ урлагын сургууль нь төгөлдөр хуур, хийл, баян хуур, бүжиг дөрвөн мэргэжилтэй, Хятадын дотоодын нэр хүнд бүхий эрдэмтэн багшнарыг уриж хичээл оруулдаг юм.
Анхны хөгжмийн сургууль: Хятадын анхны хөгжмийн сургууль 1988 оны 10-р сарын 13-ны өдөр Бээжин хотын Чаоян дүүргэгд байгуулагдав. Энэ сургууль нь баян хуур, хийл, электрон хөгжим, товшлуур хөжим, дуу таван ангитай байж, Хятадын төвийн хөгжмийн чуулгийн мэргэжлийн багшнар хичээл орж байжээ. \М.Цэцэн бэлэтгэв\
|