• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-26 16:14:12    
Бага хэмтэй байх биед ашигтай

Хятадын Олон Улсын Радио

     Бага хэмтэй байх гэдэг нь хүний бие махбодийг харьцангуй сэрүүвтэр орчинд байлгаж, эсийн солилцооны хурдыг бууруулан насжилтыг нэмэгдүүлэхийг хэлж байгаа юм. Хүний биеийн халууны хэмжээ 3℃ буурахад хүний бодисын солилцооны хэмжээ тал хувиар буурч бие махбодийн хүчилтөрөгч зарцуулах хэмжээ нь хэвийн байдлын 50% болдог байна. Өвлийн уур амьсгалын дулааны хэмжээ дор байдаг болохоор биеэ чийрэгжүүлэх хамгийн сайн улирал юм.

     Бага хэмтэй нөхцөлд биеэ чийрэгжүүлэхэд тохирсон хүмүүс:

     Билиг хийтэй хүмүүс: Хятадын уламжлалт анагаах ухааны онолыг мөрдвөл, билиг хийтэй хүмүүс нь бага хэмтэй нөхцөлд биеэ чийрэгжүүлэхэд тохиромжтой юм байна. Билиг хийтэй хүмүүс нь халууцахад тэвчээргүй болохоор гарын алга, хөлийн ул, аюулхай цээж нь үргэлж халуун байдаг, эдгээр хүмүүс бага хэмтэй нөхцөлд биеэ чийрэгжүүлэхэд биеийн арга билиг хий нь тэнцвэртэй болж, эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлдөг байна.

     Оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс:

     Их тархинд хөөрөл үүсгэх тун ашиггүй юм. Өвлийн үдэш билгийн хий их, халууны хэмжээ дор байдаг болохоор ийм байдал нь оюуны хөдөлмөр хийдэг хүмүүст тун ашигтай юм.

     Эмэгтэй хүмүүс: Эмэгтэй хүмүүс насан туршаа "Билиг хий"-г хамгаалж байх шаардлагатай юм, Хятадын уламжлалт эм эмнэлгийн "Билиг хий" гэдэг нь эмэгтэй хүмүүсийн бие махбодийн бүхий л шингэн бодисийг зааж байгаа юм, тухайлбал, шүлс, цус, шингээлтийн шингэн, нулимс, умайн шүүрэл зэрэг болно. Ер нь 20-40 насны эмэгтэйчүүд "Билиг хий"-гээ сайтар хамгаалахгүй юм бол эрүүл мэндэд чинь муугаар нөлөөлөх болно.

     Бага хэмтэй нөхцөлд биеэ чийрэгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

     1. Хувцсаа нимгэлнэ:

     Хувцсаа нимгэлж өмсөх нь биеийн халууны хэмжээг бууруулдаг. Үүнээс гадна гэрийн дулааны хэмжээг 24℃-аас давуулахгүй байвал зохино. Хүйтэн усаар биеэ угаах болон өвлийн сэлэлт хийх нь ч бага хэмтэй нөхцөлд биеэ чийрэгжүүлэхэд тустай юм. Хүйтэн усаар биеэ угаах нь цусны судсыг агшаах ба тэлэх үйлдэл гаргадгаараа нэг ёсны "Судасны гимнастик" болж байгаа юм.

     2. Хоол бага идэх:

     Хоол бага идэх нь амьтны биеийн халууныг бууруулж, үхэх хурдыг нь 1/3-иар бууруулдгийг гадаадын судлаачид гэрчилж байна. Эс нь хүнсний зүйлийг шингээхэд зохих хязгаартай байдаг, өөрөөр хэлбэл эсийн амь нас нь хязгаартай юм, цаг нь болбол үхдэг. Иймээс хоол идэх бүрдээ жаахан дутуу идвэл эсийн амь насыг урт болгоход ашигтай юм.

     3. Амгалан тайван байх:

     Адгаж бачимдах нь эсийн солилцоог түргэтгэж, идэвх нөлөө үзүүлэхэд нь харшилдаг, санаа сэтэл тайван байвал эсүүдийн хэвийн ажиллагаа алдагдахгүй байж, хүний биеийн бүх эрхтнийг чөлөөтэй сайн ажиллуулж, эрүүл мэндэд ашигтай нөлөө үзүүлдэг байна.

     4. Билиг хийд тустай хүнсний зүйл хэрэглэх:

     Билиг хийд тустай хүнсний зүйлүүдэд тутарга, лянхуа цэцгийн үндэс, өвөлжсөн байцаа, лууван, сүүдэрт ургасан мөөг, өвөл боловсордог лийр, чавга зэрэг багтаж байгаа юм.\Л.Буянтогтох орчуулав\