Эртнээс Өвөр монгол нь Хятадын умартын үндэстний цөөнхүүд аж төрөн амьдарч байсан төв район болох төдийгүй үндэстний эв нэгдлийн урт удаан түүхтэй юм. Өвөр монголын өөртөө засах районд нийт 49 үндэстэн байж, түүний дотор хүн амаар олон бөгөөд төвлөрөн суурьшиж байгаа нь Монгол, Хятад, Манж, Хотон, Дагуур, Солонгос, Эвээнк, Орчин зэрэг 8 үндэстэн бий. Үндэстэний цөөнхийн хүн ам нь өөртөө засах районы бүх хүн амын 1\5 хувийг эзлэнэ.
Өвөр монголд хүн амын тоогоор хамгийн олон байдаг Монгол үндэстэн нь хүн бүхэнд олон зүйлийг санагдуулдаг юм. Хэдийгээр 21-р зууны өнөөдөр ч морь унаж мянган газрын талыг эвхэж байгаа нь гадаадын найз нарын "нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн" Чингис Хааны хойчисын амьдралын арга хэлбэрийн тухай хуучин бодлыг нь алдрааж ядана. Монгол үндэстэний олонх нь Өвөр монголын өөртөө засах районд тархаж байдаг бөгөөд хэл нь Алтай язгуур хэлний монгол төрөл хэлэнд багтадаг. Одоогоор монгол хэл, монгол үсэг бичгээр ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн газар, радио, ши жүжиг, кино үйлдвэр зэрэг нь Өвөр монголд зохих хөгжлөө олжээ. "Монголын Нууц Товчоон" зэрэг эртний сурвалж бичиг нь дэлхийн нэрт соёлын өвөөр ЮНЕСКО-д зөвшөөрөгдөж, алдартай баатарлиг туульс "Жянгар" нь манай орны гурван том баатарлиг туульсын нэг болж, "Идээн ундааны хураангуй"нь дэлхийн соёл боловсонд хувь нэмэр оруулсан, эмнэлэгийн ухааны чухал ололт амжилтын нэг болжээ.
20, 30 жилийн өмнө, гувийн умартын олонх монгол малчид бас л "ус өвсөний сайныг даган" нүүдэлж, хөх огторгуй, хөвөн цагаан үүлсийн дор малаа адуулж, исгий болон модоор бүтсэн монгол гэртээ сууж байсан юм. Эдийн засгийн хөгжил болон орлогын нэмэгдэлийн дагуу монгол малчид нь хэдэн мянган жил үргэлжлэсэн нүүдэл амьдралаасаа салж, суурьшин амьдарч, ээлжлэн хариулж, тоосгон байшинаар монгол гэрээ орлуулж, тал нутгийн эрчимжисэн малжлыг хөгжүүлэх шинэ амьдралыг эхлүүлсэн байна. Монгол үндэстэн нь эртнээс "морин нуруун дээрэх үндэстэн" гэсэн цолтой юм, өнөө агт морь нь тэдний амьдралаас салж, мотцикл, машин нь малчин хүний шинэ унаа болсон байна. Амьдрал нь маш их өөрчөлөлттэй болсон ч монгол үндэстэний зан заншил, өөрийн өнгө аястай зүйл нь хэвээр хадгалагдасаар. Баяр дусргалын өдөр болбол монголчууд гоё сайхан дээлээ өмсч, зочин ирвэл бас л дуугаа дуулан арихиа хэмнэдэг зочинсог үндэстэний цагаахан зан нь мартагдамгүй байдаг. Монгол үндэстэн нь дуу бүжигдээ сайн, нэн ч уртын дуу нь хүмүүсийг согтууруулам байдаг. Жил бүрийн зун намар болдог уламжлалт баяр "наадам" нь маш олон жуулчилагсадын сонирхолыг татаж байна.
Өвөр монголд амьдарч байгаа үндэстэний цөөнхийг дурдавал, Хөлөн буйрын Орчин, Эвээнк болон Дагуур зэрэг "гурван үндэстэний цөөнх"-ийг дурдахгүй байж болохгүй юм. Энэ 3 өөртөө засах үндэстэн нь цөм балар эртний нийгэмийн сүүлч үеэс хэдэн үеийг алслан шууд социалист нийгэмд алхан орсон юм. Намын гэрэл цацрангуй үндэстэний төрийн бодлого дор тэд баяжлын замаар замнаж, шинэ амьдралыг олжээ.
20-р зууны 50-аад оноос өмнө балар эртний нийгэмийн сүүлч үедээ байсан Орчин үндэстэн нь үеийн үе аглаг уул балар ойдоо аж төрөн амьдарч, дан цолгой ан агнал хийж байжээ. Орчин үндэстэний өөртөө засах хошуу байгуулагдасаны дараа орчинчууд нүүдэл ан агналын амьдралаасаа салж, суурьшин амьдарч эхэлсэн байна. 1996 онд Орчин үндэстэн нь ан агнахаа болиж, уламжлалт ан агналаасаа туйлдвартай салж, үйлдвэрлэлийн арга хэлбэр нь бас нэг шат өгсөжээ. Өнөө Орчин үндэстэний олонхи анчид нь тариалан үйлдвэрлэлийн олон төрийн техник мэргэжлийг эзэмшиж, бие даан атар хагалбурлан тариа тарих чадавхитэй болжээ. Хятадын умартын үндэстэний цөөнхүүдийн дотор дагуурчууд нь аль эрт нүүдэл ан агналын амьдралаа хаяж, тариалан үйлдвэрлэл хийж эхэлсэн юм. Өнөө тариалан нь 20 мянга гаруй дагуурчуудын үйлдвэрлэлийн гол арга хэлбэр болжээ. Эвээнк үндэстэн нь Хятадын умартын эртний үндэстэний нэг болно. Эвээнк үндэстэний дотрох Якүт аймаг нь урт хугацаагаар Их хянган давааны балар ойд амьдарч байсан Хятадын цорын ганц чаа буга малжидаг үндэстэний цөөнх болно. Өнөөдөр чаа буга тэжээж үржүүлэх нь олонхи эвээнкчүүдийг баяжлын замналд оруулжээ.
|