• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-27 16:55:25    
"Хятадын жил"-н арга хэмжээ Орост бүх талаар эхлэх гэж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    Хятад, Орос хоёр орны төрийн тэргүүн нар өөр өөрийн оронд "улсын жил" арга хэмжээг харилцан зохион явуулахаар шийдсэн юм. Өнгөрсөн жилд Хятад улсад "Оросын жил" ажиллагааг амжилттай зохион явуулж, энэ онд Орост "Хятадын жил" ажиллагааг зохион явуулах болно. 3-р сарын сүүлчээр хоёр орны тэргүүн нар Оросын нийслэл Москвад болох "Хятадын жил" ажиллагааны нээлтийн ёслолд оролцоно. Хятадаас Орост суугаа элчин сайд Лю Гүчан саяхан хэвлэл мэдээллийнхэнд хандан, "Хятадын жил"-н арга хэмжээний талаар танилцуулсан байна.

    "Хятадын жил" ажиллагаатай холбогдуулан, Хятадаас Орост суугаа элчин сайдын яамны 2-р сарын 26-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадаас Орост суугаа элчин сайд Лю Гүчан хэлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Хятад улсын Дарга Хү Жиньтао энэ оны 3-р сарын сүүлчээр Орост төрийн айлчлал хийх бөгөөд тухайн үед хоёр орны тэргүүн нар "Хятадын жил" арга хэмжээний нээлтийн ёслолд оролцох болно гэжээ. Тэр бас хэлэхдээ, "Дарга Хү Жиньтао Орост айлчлах болон хоёр орны тэрүүн нар "Хятадын жил" ажиллагааны нээлтийн ёслолд оролцохоор бэлэг тэмдэг болгож, Орост зохион явуулах "Хятадын жил" ажиллагаа бүх талаар эхлэнэ. "Хятадын жил" ажиллагааны хүрээнд 200 гаруй томоохон арга хэмжээг зохион явуулах бөгөөд түүнд үндэсний хэмжээний 10 гаруй төсөл багтаж байна" гэжээ.

    Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, эдгээр ажиллагаанд "Хятадын жил" ажиллагааны нээлтийн ёслол болон тэмдэглэх үдэшлэг, Хятадын үндэсний үзэсгэлэн, Хятадын соёлын наадам, Хятад Оросын эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны салбарын дээд хэмжээний 2-р чуулга уулзалт, Хятад Оросын хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх 4-р хурал зэрэг багтаж байна. Үндэсний хэмжээний том төслүүдээс гадна, хоёр тал бас улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухаан техник, цэргийн ажиллагаа, хэвлэл мэдээлэл, орон нутгийн солилцоо зэрэг олон салбарт үлэмжхэн ажиллагааг зохион явуулах болно. Үүнээс гадна, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао энэ оны сүүлчээр Орост айлчилж, Оросын Ерөнхий сайд Михаил Фрадковтой "Хятадын жил" арга хэмжээний хаалтын ёслолд оролцож, Хятад Оросын "улсын жил" ажиллагааг амжилттай өндөрлүүлэх юм.

    2006-гаас 2007 оны хооронд, Хятад Оросын "улсын жил" ажиллагааг хоёр орны тэргүүн нарын шийдвэрийн дагуу зохион явуулж байна. Өнгөрсөн жилд Хятад Орос хоёр орны Хятадад зохион явуулсан "Оросын жил" ажиллагаа нь асар их амжилтад хүрч, "Оросын жил" ажиллагааны хүрээнд 200 гаруй ажиллагааг зохион явуулсан бөгөөд тэр нь хоёр орны солилцоо, хамтын ажиллагаа зэрэг олон салбарыг хамарсан байна гэж Лю Гүчан тэмдэглэжээ. Тэр хэлэхдээ, өнгөрсөн жилд "Оросын жил" ажиллагааг зохион явуулах хугацаанд, бүх Хятадын хэмжээнд Орос орныг маш их сонирхох болсон юм. Буйд бөглүү хөдөө нутгийн тариачид хүртэл, Оросын хөгжлийг магтаж, Орос хятадын харилцааг сайшааж, Хятад улс Оростой найрсаг хамтын ажиллагаа зохион явуулахыг дэмжсэн байна.

    Лю Гүчангийн танилцуулснаар, өнгөрсөн жилд Хятадын 500 мянга гаруй хүн "Оросын жил" ажиллагаад шууд оролцсон бөгөөд хэдэн 10 сая хятадын иргэн Оростой холбоотой үзэсгэлэн болон тоглолтыг сонирхсон байна. Олон ажиллагааны цар хэмжээ, нөлөө тусгалын аль аль талаас нь авч үзсэн ч Хятадад зохион явуулсан "Оросын жил" ажиллагаа нь түүхэнд байгаагүй өндөр төвшинд хүрсэн байна.

    "Хятад улсад "Оросын жил" амжилттай зохион явуулсан үндсэн дээр, хоёр орны нийгмийн олон салбарын нааштай дэмжлэгтэйгээр, Орост зохион явуулах "Хятадын жил" ажиллагаа ч "Оросын жил" ажиллагаатай адилхан баялаг амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна" гэж элчин сайд Лю Гүчан хэлсэн байна.
Тэр хэлэхдээ, 2006 онд Хятадад зохион явуулсан "Оросын жил" ажиллагаа болон 2007 онд Орост зохион явуулах гэж байгаа "Хятадын жил" ажиллагаа нь Хятад Оросын харилцааны түүхэн дэх агуу их үйл хэрэг юм, "Улсын жил" ажиллагааг зохион явуулж байгаа нь хоёр ард түмний ойлголцлыг нэмэгдүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг үргэлжлэн гүнзгий хөгжүүлэх гэсэн зорилготой юм гэжээ. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\