• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-27 15:38:19    
863 тоот төлөвлөгөө Хятадын Шинжлэх ухаан техникийн хөгжлийг дайчилж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадчуудын нүдэнд 863 нь тоо тэдүй л биш юм. Үүнээр нэрийдэл болгосон шинжлэх ухааны төлөвлөгөө нь 20 гаруй жилийн турш ятадын дээд техникийн судалгааны төвшин болон чадварыг бүхийлд нь дээшлүүж, дэлхийн тэргүүний орнуудтай байх зөрөөг багасгасан байна. Тэгвэл энэ цагаар бид 863 тоот төлөвлөгөө тэрчилэн Хятадын энэ төлөвлөгөөний дэмжлэгтэйгээр дээд техникийн салбарт олсон амжилт бүтээлээс танилцууляа.

     20 дугаар зууны 80-аад оны үеээс мэдээлэлийн техник, био техник зэрэг дээд техникээр гол болгосон шинэ техникийн өөрчлөлт нь бүх бөмбөрцөгийг хамарсан байна. Дээд техникийн аж үйлдвэр нь улс орон хоорондын өрсөлдөөний гол арга хэлбэр болж, хэн дээд техник эзэмшигсэн байвал тэр даруй шинжлэх ухаан техникийн голлох байри суурьтай болох болно.

     Үүнийг үндэслэн Хятадын Засгийн газар 1986 онд дээд техникийн судалгааны хөгжлийн төлөвлөгөө, даруй 863 тоот төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төлөвлөгөө нь амьд бодис, сансар огторгуй, мэдээлэл, лазер, автоматчилал, эрчим хүч, шинэ материал, далай тэнгисын техник зэрэг дээд техникийн 8 салбарыг хамарч хятадын дээд техникийн судалгааны хөгжлийн гол тал болгосон байна. Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны саяд Шүй Гуань Хуа танилцуулж хэлэхдээ, 863 төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн 20 гаруй жилийн турш зарим зангиласун техникийн талаар амжилт олж, улсын дотоод гадаадад 8000 гаруй зүйлийн патандын эрх эвч, улсын болон салбарын 1800 гаруй төрлийн стандартыг тогтоосон байна.

     20 жилийн турш улсаас 33 тэрбум юаний хөрөнгө мөнгийг 863 төлөвлөгөөд оруулж, уг төлөвлөгөөг 150 мянга гаруй хүн хариуцан хэрэгжүүлсэн байна. 863 төлөвлөгөөний олсон амжилт нь манай орны бие даан судлан бүтээх хүчинг дээшлүүлж, улсын ерөнхий хүчин чадлыг дээшлүүлэн, үндэстний итгэл найдварыг нэмэгдүүлэх талаар чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

     863 төлөвлөгөө нь Хятад улсын шинжлэх ухаан техникийн хамгийн чухал төслийн нэг байж таарана. Энэ төлөвлөгөөнд биелүүлсэн чухал амжилтуудын дагуу хятадын био эм бэлдмэл, мэдээлэлийн техник, шинэ материал зэрэг дээд техникийн олон улсын өрсөлдөөний салбарт бие даасан оюуны өмчийн эрхтэй их олон бүтээгдэхүүнийг судлан бүтээсэн байна. Шү Гуан компьютер бол хятадын мэдээлэлийн салбарт олсон бэлэг тэмдэгийн чанартай амжилтын нэг болно.

     Шү Гуан компьютерийн ерөнхий зохион төлөвлөгч ноён Сүнь Нин Хүй танилцуулж хэлэхдээ, өнгөрөгч зууны 90-ээд онд 863 төлөвлөгөөний дэмжилэгтэйгээр Шү Гуан 1-р сүпер компьютер мэндэлж, Хятадын өндөр чадавхтай компьютерийн салбар дахь хоосныг нөхсөн байна. Үүний дараагаар хэдэн жил өнгөрвөл хятадын өндөр чадавхтай компьютерийн судалгаа даруй ахилт хийж, хамгийн түргэндээ секундад 2 тэрбум 500 сая удаа тооцоолон бодохоос, секундад 100 тэрбум удаа, секундад 400 тэрбум удаа, секундад 10 триллион удаа тооцоолон бодох хүчин чадалтай компьютер болон хөгжсөн байна.

     Одоо дэлхий дээр гуравхан орон ийм өндөр хурдцтай тооцоолон бодох чадавхтай компьютер үйлдвэрлэж, хэрэглэж чадна. АНУ, Японоос гадна Хятад улс л үйлдвэрлэж чадна шуу. Бид 2008 он болоход 100 триллион удаа тооцоолон бодох чадалтай компьютер судлан бүтээж, холбогдох техникийн талаар тэргүүлэх байр эзэлэхийг хүсэж байна.

     Үүнээр ч барахгүй хятадын бие даан судлан бүтээсэн өндөр чадавхтай компьютерийг 863 төлөвлөгөөний мэдээлэлийн бусад төсөлд ашиглаж, Хятадын үндсний сүлжээ Grid-г бүрдүүлсэн байна.

     Grid-г дөхмөөр хэлвэл, бүхүйл интернэтийн мэдээлэлийн сүпер компьютер дээр нэгтгэхийг хэлнэ. Grid нь шинэ үеийн интернэтийн техникийн төлөөлөгч болж, компьютерийн техник хангамжийг харилцан холбосон үндсэн дээр компьютерийн эх баялаг, санах ой, программ хангамжийн эх баялаг, мэдэлгийн эх баялагийг хамтаар ашиглах болгоно. Одоо Шү Гуан сүпер компьютерийг ашигласан Хятадын үндсний сүлжээ Grid нь Бээжин, Шанхай, Шянган зэрэг газар 8 холбох цэг гаргаад байгаа бөгөөд гиеологийн судалгаа, сансарын аж үйлдвэр, цаг агаар, ойн аж ахуй, боловсрол, хотын зам харилцаа зэрэг салбарт ашиглаж байна. 863 төлөвлөгөөний өндөр чадавхтай компьютер болон түүний цөм болсон программ хангамжийн төсөл хариуцсан хүн Чянь Дэпэй танилцуулж хэлэхдээ,

     Grid нь олон төрлийн эх баялаг, жишээлэхэд өндөр чадавхтай компьютерийн чадал, баримт материалын санах хүчин, Grid дээр төрөл бүрийн мэдлэгийг хайх чадвар зэргийг хамтаар ашиглаж болох юм. Доор бид нэг жишээгээр үүнийг тодрууля, бид гелогийн шинжилгээ хийж, нийт хятадын хөрсөн доорох усны эх баялагийг тодолахад уламжилалт аргаар бол 3 жилийн хугацаа хэрэгсэдэг. Хэрэв бид Grid-ийг ашиглаж, нийт хятадын тоо баримтыг цуглуулж, хятадын газар болгонд байдаг компьютерт дамжуулж, гуравхан сарын хугацааанд энэ ажлыг гүйцэтгэж чаддаг.

     863 төлөвлөгөө нь мэдээлэлийн техникийн салбарт хятадын техникийн бие даан судлан бүтээх стандарт тогтоохыг ахиулж, нэг бүлэг чадвартан болон шинийг бүтээх эгнээг бэлтгэн хүмүүжүүлж мэдээлэлийн техникийн аж үйлдвэр болон чухал чухал салбарын барилгын байгуулалтыг ахиулж, эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжилд их хувь нэмэр оруулсан байна.

     Био техник нь ч 863 төлөвлөгөөний гол дэмжих салбар болж, түүний дайчлал доор их амжилт олсон байна. 863 төлөвлөгөөг хэрэгжүүлснээс нааш хятадын био техникийн салбар нь хөдөө аж ахуй, био эм бэлдмэлийн төслийг гол чухал амжилт олох салбараар тогтоож, өндөр уналттай, чанар сайтай ургамалын шинэ төрөл, шинэ эм, вакцин, гений эмчилгээ, уурагт эдийн судалгааны төслийг тал бүрээр эхлүүлсэн юм.

     20 гаруй жилийн хүчин чармайлттайгаар хятадын био техник өрнүүн хөгжих үе шатанд орож, шинэ тулгар хөгжиж байгаа био техникийн аж үйлдвэр болон хөгжсөн байна. одоо хятадын био техникийн аж үйлдвэрийн жилийн гаргалт нь 360 тэрбум юань болсон байна.