Хятадын төв нутгийн Хүнань мужийн Жүншян хотын хөдөө тосгоны дунд, бага сургуулиуд "хүнсний ногоо"-ны төсөл хэрэгжүүлэн, хүнсний ногоо тарих, гахай тэжээх, загас үржүүлэх зэрэг ажил төрөл эрхэлснээс дотуур байранд суудаг сурагчдын амьдралыг сайжуулж, сурагчид уул нь дотуур байранд суух дургүй байснаасаа одоо суух дуртай болгосон байна.
Жүншян хотын хөдөө тосгоны олонх дунд, бага сургууль нь хүнсний ногоо тарьж, гахай тэжээхээр голдуулж, мөн загас үржүүлэх, хонь үхэр тэжээх зэрэг ажил эрхэлж байгаа юм байна.
Жүншян хотын Лүнчуань бага сургууль бол хөдөө тосгоны эгэл жирийн нэг сургууль юм, гэвч түүний бусад сургуулиас онцлогдох нэг зүйл гэвэл сургуулийн хашааны алган чинээ газрыг ч бүрэн ашиглаж хүнсний ногоо тарьсан явдал болно. Сургуулийн зардал мөнгө хүрэлцээ муутай учраас энэ бага сургууль өөрөө үйлдвэрлэл эрхэлэх аргаар орлогоо нэмэгдүүлж, хичээл сургалтын нөхцөл боломжоо сайжруулсан юм байна. Ингэж хийснээр сурагчид нь өдөр болгон шинэ соргог хүнсний ногоо идэх болсон бөгөөд орлогын нэг хэсгээрээ ядуу амьдралтай сурагчдыг тэтгэх сан байгуулсан байна. Сүүлийн жилүүдэд энэ сургуулийн нэг хүүхэд ч сургууль завсардсангүй бөгөөд уул нь сургууль завсардаад байсан хүүхэд ч сургалтын тэтгэмж олж сургуульдаа буцаж суусан байна.
Манай сургууль жил болгон сургуулийн хүнсний ногоо тарьсан болон бусад үйлдвэрлэл эрхэлсэн орлогоосоо 10 мянган юань гаргаж, ядуу амьдралтай хүүхдэд туслах тэтгэмжийн сандаа оруулж, ядуу амьдралтай айлын хүүхдийн хичээл сургалтын зардал, амьдралын нөхвөр зэрэг асуудлыг туслан зохицуулж байна гэж тус сургуулийн хариуцалгатай багш Фү Ваньшүн хэлж байлаа.
Лүнчуань бага сургуулийн "хүнсний ногоо"-ны төсөл хэрэгжүүлж байгаа байдал бол Жүншян хотын хөдөө тосгоны дунд, бага сургуулиудын хурангуй байдал юм.
Тус хотын Фүюй бага сургуулийн хүүхдүүд хэлэхдээ, бид сургуулийн дотуур байранд суух дуртай, яагаад гэвэл сургуулийн хоол, байр, халуун ус зэрэг талаар бидны гэрээс ч илүү сайн гэжээ. Хөдөө тосгоны сургуулиуд үйлдвэрлэл эрхэлэх болсноор хөдөө тосгоны сургуулийн нөхцөл боломжийг маш ихээр сайжруулж, сурагчдын хоол, байр, эрүүл мэнд, ариун цэвэр зэрэг талаар маш их өөрчлөлттэй болгосон байна.
Сургуулийн гунзууд саруул уудам, сурагчид дөхөм нөхцлийг бүрэлдүүлсэн байна. Сургуулийн дэд бүтцийг шинэ хөдөө тосгоны байгуулалттай холбосон учраас сургуулийн хичээлийн байр, дотуур байрын нөхцөл байдал ч эрс сайжирсан байна. Сурагчдын өдрийн хоолны мөнгө дөрвөн юань орчим бөгөөд дотуур байранд үнэ төлбөргүй суудаг учраас сурагчид дотуур байранд суух их дуртай болсон гэж Фүюй бага сургуулийн захирал ярьж байлаа.
Өнөө Жүншян хот нь сурагчдын хичээл сургалт болон амьдралын нөхцөл байдлыг цаашид сайжруулахын төлөө арга бүнийг сүвэгчлэн таван сая гаруй юаний хөрөнгө мөнгө бэлтгэж, тус хотын хөдөө тосгоны 228 дунд, бага сургуульд зайн сургалтын тоног төхөөрөмж оруулсан нь тус хотын хөдөө тосгоны бүх дунд, бага сургуулийн 90 гаруй хувийг хамарч, хөдөөгийн хүүхдийг хотын хүүхэдтэй нэг адлиар сурч, мэдэх боломжтой болгосон байна. Зайн сургалт нь уламлалт хичээл сургалтын хэв загварыг өөрчилж, хөдөөгийн хүүхдэд шинэ боломж авчирсан байна.
|