Шю Чжүнцэ бол Тайваний бизнесмен. Тэрээр бүр эрт Тайландад эрдэнийн чулууны наймаа хийж байснаа арван хэдэн жилийн өмнө эх газарт ирж ажил төрөл эрхэлжээ. Хятадын дорнод нутгийн Шандүн мужийн Вэй фан хотод Шю Чжүнцэ эхлээд биндэрья чулууны наймаа хийж, дараа нь байшинн барилгад хөрөнгө оруулж, амжилт олжээ.
Мэй фан нь Шандүны хойгийн төв хэсэгт байгаа үзэмжит сайхан нутаг. 20-р зууны 70-аад оны эцсээр Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, Вэй фаны хөдөө аж ахуйн үйлдвэржлалт түргэн хөгжиж, Тайваний хөрөнгө оруулалттай олон аж ахуй нэгж Вэй фанд орж ирцгээсэн. Тэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импорт экспортлах ажил эрхлэв.
17 жилийн өмнө биндэрья чулуунаас болоод Шю Чжүнцэ Вэй фанд иржээ. Тэрээр хэлэхдээ: тухайн үе Сингапурын нэг найз биндэрья чулууг аваад над дээр ирж, энэ юу вэ гэж надаас асуув. Хаанаас авав гэж би асуухад, Бээжингийн геологийн их сургуулийн оюутан өглөө гэв. 1989 онд би тэр оюутантай уулзахаар Бээжинд ирсэн. Дараа нь мөр сургаар нь Шандүн мужийн Вэй фанд ирсэн юм гэжээ.
Тухайн үе гуч хүрээгүй Шю Чжүнцэ Вэй фанд ирж, шинжилгж судалгаа хийгээд, энд биндэрьяны хүдэр элбэг байгааг илрүүлжээ.
Эрдэнийн чулуу эрхэлсэн олон жилийн арга туршлагаасаа болж, үүнд хөрөнгө оруулахаар Шю Чжүнцэ шийджээ. Тэрээр Лань бао эрдэний чунуун бүрэн бус хязгаарлагдмал компани байгуулж, бас курс эрхэлж, эрдэний чулууг хэрхэн боловсруулах техникийг уламжилсан байна. Өнөө Вэй фан хотын Лэ чан сянд, хэдэн арван мянган хүн эрдэний чулуун ажил төрөл эрхэлж байна. Биндэрья чулууг олборлож, боловсруулах нь тус сяны тулгуур аж үйлдвэр болжээ.
7 жилийн дараа Шю Чжүнцэ эх газарт эрдэнийн чулууны наймаа хийж байснаа байшин барилга нээн хөгжүүлэх ажил руу шилжиж, амжилт олсон байна.
Ажил үйлсийн талаараа ололт амжилт олсон Шю Чжүнцэ Вэй фан нутагт элэгсэн тасаж, нутгийн хүүхэнтэй гэрлэж, үүд өрх босгож, аз жаргалтай амьдарч байна.
Вэй фанд хөрөнгө оруулалтын аятай сайнхан орчинтай болохоор, Тайваний олон бизнесменийг татсан байна. Өнөө Вэй фанд 750 гаруй Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгаа. Вэй фан нь Хятадын умард нутгийн Тайваньтай эдийн засаг худалдаа хамгийн хөгжөөнтэй хийж байгаа район болоод байна.
|