Бээжин хотын төв дунд, Тян-аньмэнь талбайн зүүн талд байрлаж байгаа Хятадын төрийн музейг өөрчлөн өргөтгөн байгуулах бэлтгэл ажлаа эхүүлэхийн төлөө 1-р сарын сүүлчээр хаасан байна.
2003 онд Хятадын Түүхийн музей болон Хятадын Хувьсгалын музейг нийлүүлэн Хятадын төрийн музей болгосон юм. Үүнд Хятадын түүхийн музей нэгэнт 90 гаруй жилийн түүхтэй болж, " Хятадын нэвтэрхий түүхийн үзмэр"-ийн системийг дэлгэн үзүүлж, Хятадын үндэстний түүх соёлыг дүрслэг сайхан харуулж ирсэн бөгөөд хэдэн арван жилийн турш хэдэн арван сая үзэгчдийг хүлээн авсан байна. Хятадын төрийн музей байгуулагдсанаас хойш, 600 мянга гаруй ширхэг бичиг дурсгалын зүйлийн хадгалагдацтай болж, дотоод гадаадад маш их нөлөө тусгалтай олон олон үзэсгэлэн эрхэлсэн юм. Жишээ татахад эртний соёл иргэншлийг танилцуулсан Египетийн төрийн эрдэнийн үзэсгэлэн, Герекийн бичиг дурсгалын зүйлийн үзэсгэлэн зэргийг ажиллуулж өнгөрсөн юм. Саяхан ажиллуулж өнгөрсөн " Хубэй мужиас малтаж гаргасан бичиг дурсгалын содон зүйлийн үзэсгэлэн", " Сь чуаны жооронд хадгалж баясан бичиг дурсгалын содон зүйлийн үзэсгэлэн", " Хятадын гар урлагийн том мастерийн шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн" зэрэг нь тал бүрээс Хятадын өнө удаан цацарангуй уламжлалт соёл урлагийг харуулсан байна.
Хятадын Төрийн музейг хаасаны дараа өргөтгөн байгуулах барилгийг энэ оны 4-р сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд мөн 2010 онд байгуулж дуусгахаар байна. Барилга дууссаны дараа төрийн музей нь192 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай болж, дэлхий дээр барилгийн талбай нь хамгийн том музей болох болно. Төрийн музейн дарга ноён Люй Жаншэн нэг хурал дээр, ирээдүйн төрийн музейг өргөтгөн байгуулах талаар ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: " Төрийн музейг өргөтгөн өөрчлөн байгуулах ажил энэ оны 4-р сард эхэлж, 2010 онд дуусгахаар байна. Шинэ ордон байгуулагдсаны дараа, бид эртний гэр ахуйн хэрэгслийн урлагийн ордон гаргаж, Мин улсын үеийн гэр ахуйн хэрэгсэл болон Чин улсын үеийн гэр ахуйн хэрэгслийг голцуу дэлгэн үзүүлж, өргөн олон үзэгчдэд манай орны эртний гэр ахуйн хэрэгслийн урлагийн дээд содон мэргэжлийг цаашид таниулан ойлгуулах болно гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|