|
|
(GMT+08:00)
2007-02-28 20:29:03
|
Торгууд сэвгэр
Зохиогч, яруу найрагч Жумбайн Буяндалай
Хятадын Олон Улсын Радио
Тоорцог малгайтай торгууд сэвгэр нь хө Толгой дохих нь торомны нүдтэй дээ хө Цэгдэг дэвэлтэй торгууд сэвгэр нь хө Цэрвэж хөндийрөх нь тогорууны шидтэй дээ хө Тоохуу царагтай торгууд сэвгэр нь хө Тоож хүндлэх нь тосон хормойтой доо хө Нүдэнд дулаахан торгууд сэвгэр нь хө Нүүрэмгий бус ичимхий юмаа хө Уран гартай торгууд сэвгэр нь хө Уулаас төрх нь ажилсаг юмаа хө Хорин гэзэгтэй торгууд сэвгэр нь хө Холын хүний сэтгэл булаамаараа хө Ханиа болгоод амьдарч чадвал хө Хайранд нь уярсаар "билүү" болно доо хө сэвгэр- бүсгүй хүүхэн
|
|
|