• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-28 16:43:41    
Шүй үндэстний тосгоноор айлчилсан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн үед сурвалжлагч Гүй Жөү мужийн өмнөд нутгийн Шүй үндэстний тосгон Шүй Гэ тосгонд айлчилсан юм. Алсаас харахад хөхрөн ногоорох мододын дунд алтан шаргал тутрагын тариа халиураад гол горох горчигинан урсаж хөгжил бадрангуй байдлаар бялхана.

     Тосгоны захад үндэстний өмсгөлтэй эрэгэй эмэгтэй залуус угтан мэндчилэв. Шүй үндэстний заншил ёсоор бол морилон саатах зочинд дуу өргөн гурван хундаг нутгийн дарс барина.

     Шүй Гэ тосгоны Шүй үндэстэн хар өнгийг эдлэдэг, байшингийн орой нь хар хөх ваартай, гоёлох дуртай охид хүртэл хар давуу хувцас өмсөж, зүүлт, толгойн алт мөнгөн эдлэл нь хялалзахаас гадна өөр өнгө харагдахгүй, эрэгтэй эмэгтэй хөгшин залуу гэсэнгүй өвөл хавар зун намар эргэх дөрвөн улиралд бүр хар өнгөтэй хувцас өмсдөг нь эрт дээр үеийн үндэстний баатраа дурсгахын төлөө юм гэж шүй үндэстний охин Жан Саофан танилцууллаа.

     Тэрээр хэлэхдээ, бараг 1855 оны үед шүй үндэстний ван Пань Шиньжянь гэдэг хүн байжээ. Тухайн үед Мин улсын засгийн газар харгис засаглал явуулж байснаар ван Пань Шиньжянь харгис засаглалыг эсэргүүцэж, энэ тэмцэл нь 15 жил үргэлжилсэн байна. Хожим нь Мин улсын засгийн газар цэрэг оруулж түүнийг баривчилж Гуан Шид аваачин амий нь хороосон гэнэ. Түүнийг дурсгахын төлөө манай Шүй Гэ тосгоны иргэд хувцасаа хар өнгөөр будан өмсөж, он жилийн удаанд шүй үндэстэн хар өнгөтэй хувцас өмсөх заншилтай болсон байна гэжээ.

     Шүй үндэстэн бол урт удаан түүхтэй үндэстэн, уламжлал яриагаар бол нийтийн он тоололоос өмнөх 1600 жилийн үед шүй үндэстний балар эртний аймаг бүлэг бий болж, шүй үндэстний үсэг бичиг –шүй бичиг ч ойролцоогоор тэр үед бий болсон юм байна. Орон нутгийн шүй үндэстний албан тушаалтан Яо Бинле танилцуулж хэлэхдээ,

     Шүй бичигт манай үндэстний түүхийг тэмдэглэж байдаг, тэр нь философи, газар зүй, хууль зүй,түүх,үндэстний тухай судлал, хүн төрөлхтний тухай судлал зэрэг салбарыг хамарсан байдаг гэжээ.

     Тосгоны айл өрхөөр айлчлан хүрвэл айл өрх болгоны үүд хаалга, гэрийн нуруун дээр дүрс үсгийн хэлбэртэй хээ зураг сийлсэн харагдана. Яо Бинле хэлэхдээ, энэ бол хэдэн мянган жилийн турш уламжлагдаж ирсэн шүй бичиг мөн. Шүй үндэстэн өлзий дэмбэрэлийн бэлэгдэл үгийг үүд хаалга гэрийн нуруу зэрэг чухал газар сийлж үндэстнийхээ хөгжин мандахыг ерөөдөг. Хэдийгээр ийм байлаа ч гэсэн өнөө шүй бичиг мэдэх хүн жил ирэх тутам цөөн болж байна гэжээ.

     Тосгоноор танилцаж явахад нэг худгийн хажуугаар гарлаа. Хамт яваа тосгоны орлогч дарга Пань Жи-е манай тосгонд Луу Гарди гэсэн ийм хоёр хутагтай гэж танилцууллаа.

     Тэрээр хэлэхдээ, эрт дээр үед шүй үндэстэн анх энд нүүж ирэхэд ус байхгүй учираас уулаас бууж голоос ус дамнан авчирдаг байжээ.Хүмүүс одоогийн энэ худаг байгаа газраар гарахад луу гардийн дуун гарсанд тосгоны иргэд чулууг шилжүүлэн малтвал хоёр газар ус оргилон гарсан гэдэг. Түүнээс хойш энэ хоёр худгийг "луу, гарди" худаг гэж нэрлэсэн байна гэжээ.

     Шүй Гэ тосгоны шүй үндэстэн зан заншлаа хэвээр хадгалж ирсэн болохоор жил болгоны 7-р сард шүй үндэстний өргөн их наадам—Мао баярыг тэмдэглэдэг. Мао баяр нь гол нь харилцаа дуу дуулдаг юм. Энэ утгаас залуу хосын хайр дурлалын баяр гэж хэлж болно. Сэтгэлийн ханиа сонгож олсон тохиолдолд харилцаа дуу нь хэдэн хогог үргэлжилдэг байна.

     Шүй Гэ тосгоны өвөрмөц онцлогтой Мао баярын соёлын ажиллагаа нь олон газрын жуулчдын сонирхлыг татаж уг тосгон 2005 оноос орон нутгийн онцлогтой аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулсан байна. Нэг жил болоогүй хугацаанд иргэд хадгалж байсан үндэстний хувцас өмсгөл, үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, шүй бичиг зрэг зүйлсийг цуглуулж шүй үндэстний соёлын үзэсгэлэнгийн музей ажиллуулсан байна. Үүний зэрэгцээ урлагийн анги зохион байгуулж, тариалагын ажлын сэлүү цагаар тоглолт гарган шүй үндэстний зан заншлыг гадны хүмүүст танилцуулж байна. Уг тосгон нь 2007 оноос гэр бүлийн аялал жуулчлалыг хөгжүүлж шүй үндэстний өвөрмөц онцлогтой зан заншил, үйлдвэрлэл хөдөлмөрийн байдлыг бүх талаар танилцуулахаар төлөвлөж байна гэж тосгоны орлогч дарга Пань Жи-е танилцууллаа. /Урангоо орчуулж бэлтгэв/