• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-01 15:45:51    
Бүгд Найрамдах Гвиней Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 245857 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2003 оны байдлаар 8 сая 500 мянга. Нийт 20 гаруй үндэстэнтэй, түүний дотор Фүра үндэстэн нийт хүн амын 40 гаруй хувийг эзэлж, Малинкай үндэстэн нийт хүн амын 30 гаруй хувийг эзэлж, Сусу үндэстэн 20 хувийг эзэлж байна. Албаны хэл нь Франц хэл. Үндэстэнүүд нь өөр өөрийн хэлтэй, голдуу Сусу хэл, Малинкай хэл, Фүра хэл зэрэг байна. 85 хувийн оршин суугчид нь Лалын шашин шүтэж, 4,6 хувь нь балар эртний шашин шүтэж, 4,3 хувь нь Христосын шашин шүтдэг.

     Нийслэл: Конакри, нэг сая 100 мянган хүн амтай, хамгийн халуундаа 35 хэм, хамгийн сэрүүндээ 22 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Лансана Конте, 1984 оны 4-р сарын 3-ны өдөр төрийн эрх бариж, 1993 оны 12-р сар, 1998 оны 12-р сар, 2003 оны 12-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 10-р сарын 2-ны өдөр.

     Ерөнхий байдал: Африкийн баруун хэсгийн баруун эрэг дээр байж, хойт зүгтээ Бисау нийслэлтэй Бүгд Найрамдах Гвиней Улс, Сенегал, Малитай хөршилж, зүүн тийш Коте Дивойртай, өмнөш Сьерра леон, Либеритай хил нийлэж, баруун тийш Атлантын далай хүрч, нийт 352 км урт тэнгисийн эргийн шугамтай. Тэнгисийн эрэг дагуу нутаг нь халуун бүсийн улиралын салхины цаг агаартай, дотор газар нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай. Жилийн дундаж агаарын хэм 24 – 32 хэм.

     9 – 15-р зуунд Гана вант улс болон Мали вант улсын нэг хэсэг байжээ. 15-р зуунд Португалийн колоничлогчид цөмрөн орж, 1885 онд болсон Берлины хурлаар Францын хүчний хүрээ болов. 1893 онд Францын хария Гвиней гэж нэрлэгдэв. 1958 оны 10-р сарын 2-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Гвиней Улс байгуулав. 1984 оны 4-р сард хуранда Лансана Конте тэргүүтэй цэргийн хүмүүс төрийн эргэлт хийж, төрийн дээд эрхийг гартаа авсан бөгөөд Гвинейн 2-р Бүгд Найрамдах Улс байгуулснаа мэдэгдэв. 1992 оны 4-р сараас улс төрийн намын тухай хууль хэрэгжүүлж, олон намын тогтолцоотой болов. 1993 оны 12-р сард болсон анхны олон намын ардчилсан сонгуулиар Конте ерөнхийлөгчээр сонгогдож, өнөөг хүртэл олон удаа дахин сонгогдсон байна. \М.Цэцэн бэлэтгэв\