Сайн байна уу, эрхэм хүндэт сонсогчид оо? өдөр хоног ээлжлэн солигдсоор бид бас нэг долоо хоногийг ардаа орхилоо. Ингээд "Бямба гаригийн дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг"-гийн шинэ дугаар та бүхэндээ мэнд айлтган золгож байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын дууны урлаг дахь шинэ хүн болох Юань Жялэгийн "Хотын янаг" нэртэй дууны цомгийнх нь талаар танилцуулахаар бэлтгэсэн юм.
Та бүхний сая хүлээн авч сонсож байгаа дуу бол Юань Жялэгийн энэхүү "Хотын янаг" нэртэй цомогт нь орсон ижил нэртэй дуу байгаа. Энэхүү дуунд одоо цаг үеийн өрсөлдөөн хувиралт ихтэй хот газрын хүмүүсийн янаг дурлалд гарч байгаа хүйтэн хөндий байдлыг харуулсан байна. Дуунд ингэж дуулдаг байна: "эрэгтэй эмэгтэй хүмүүс их хотын зээл гудамжаар мөр шөргөөн өнгөрч байгаад, хэн нэгнээ хайрлаж явсан болов уу? Харин хэн хэнтэйгээ юу ч хэлэлгүй дуу чимээгүй зөрөн өнгөрч байлаа. Тэгэхэд хэн ч хэнээ итгэлгүй, өөр өөрийхөө замаар өөр өөрийхөө зорьсон зүг рүү хурдлан алхана" гэж дуулдаг байна.
Юань Жялэ нь Хятадын Хү Нань мужийн нэг төмөр замын ажилтны гэр бүлд төрж өсчээ. 18 настай үедээ, тэрээр шилдэг сайн сурлагын амжилтаараа Хятадын төвийн үндэстний их сургуульд шалгаран орж, бүжгийн мэргэжлээр суралцаж, хожим нь Америк явж мэргэжил дээшлүүлэн, бүжиг, дуу, жүжиг зэрэг олон талын мэргэжлийг сайн сурч эзэмшсэн юм байна. 2005 онд, амжит бүтээлээрээ бялхаж байсан Юань Жялэ нь эх орондоо эргэн ирж, Шянганы Ин Хуан бичлэг шингээлтийн компанийн эрхлэн явуулсан дууны тэмцээнд тэргүүлж, тэр цагаас эхлэн эх газар болон Шянганы олон хүмүүст танигдаж эхэлсэн байна. 2006 онд, Юань Жялэ нь Бээжингийн Хуань Лэ Я Жөү бичлэг шингээлтийн компанитай гэрээ байгуулан хамтран ажиллаж, мөн оны эцсээр энэхүү "Хотын янаг" гэдэг анхны цомгоо гаргасан байна. Энэхүү цомогт RMB, RAP, POP, 电子舞蹈 зэрэг олон төрлийн орчин үеийн дуу хөгмийн элемент агуулагдаж байгаа юм.
Та бүхний сая хүлээн авч сонсож байгаа дуу бол Юань Жялэгийн дуулсан RMB, RAP хоёр зүйлийн дуулах хэв намбатай《Free Style》"Чөлөөт хэв маяг"гэдэг дуу байгаа. Энэхүү дуунд ингэж дуулдаг байна: "балар харанхуйг тулан нисэхдээ, өчүүхэн ч айж сандралгүй. Гадны ертөнц гоо сайхан гэсэн, тэгэхдээ миний сэтгэл зүрх хэзээд омголон дүүлдэг байна. Би итгэж байна, аль нэг цагт би хягааргүй цэнхэр огторгуйд дураар нисч, бүхий л хотыг яаралтай байдлаас чөлөөлнө" гэж дуулдаг байна.
Сүүлийн жилүүдэд, RMB, RAP стиль нь Хятадад өдөр ирэх тусмаа ил тод болж, олон арван хүмүүс бүр энэхүү стилийн дуу хөгжмийн уран бүтээл хий хэд оролцож тэдгээр нэр ашиг хөөцөлддөг хүмүүсийн түргэн нэрд гарах багаж хэрэгсэл болсон байна. Үүнийг үзэж гарсан Юань Жялэ харин үүнд үнэнч сэтгэлээр хандаж, өөрийн Америкад байсан хугацаандаа сурч эзэмшсэнээ ашиглан, эдгээр стиль, дуулах арга маягийг чадварлаг ашиглаж, олон хүмүүсийн анхаарал бахархлыг татсан байна. Ингээд одоо түүний дуулсан RMB стелийн уянгын хэмнэлтэй "一直守望" буюу "хүлээсээр" гэдэг дууг хамтдаа хүлээн авч сонсоцгооё.
Энэхүү дуу нь намуухан сайхан хөг аятай байж, Юань Жялэгийн уянгалаг сайхан холойгоор дамжин романтик сайхан RMB стилийн дуу хөгжмийг хүний сонорт аяархан хүргэдэг байна. Дуунд анхны харцаар сэтгэл алдарсан хайр дурлалыг харуулдаг байна. Дуунд ингэж дуулдаг байна: "анх удаа чамтайгаа учирснаа санаж байна, яасан танил дотно санагдаж байсан билээ дээ, хайр бялхсан харц инээдэнд чинь, хорвоо ертөнц цаг мөч бүхэн зогсонгуйрсан шиг байсан билээ" гэж дуулдаг байна.
Юань Жялэгийн дуу хөгжимд Америкийн дуу хөгжмийн RMB, RAP стиль болон Хятадын үндэстний дуу хөгжмийн онцлог маш эвлэг сайхан уялдсан нь түүний дуулсан "Намайг чи бас хайрладаг байж дээ" гэдэг дуунд харагдаж байгаа юм. За ингээд одоо хамтдаа энэхүү өрнөдийн болон дорнодын дууны онцлог бүрэн шингэсэн дууг сонсъё.
Хятадын үндэстний дуу хөгжмийн онцлог маш эвлэг сайхан уялдсан нь түүний дуулсан "Намайг чи бас хайрладаг байж дээ" гэдэг дуунаас харагдаж байгаа юм. За ингээд одоо энэхүү өрнөдийн болон дорнодын дууны онцлог бүрэн шингэсэн дууг хамтдаа сонсъё.
Дуунд ингэж дуулдаг байна: "Анх удаа харц тулан хайртай гэдгийг чинь сонсохдоо, аюулхай зүрх минь аяндаа л уяран догдолж байсан, нэг хүнийг сэтгэлдээ нандигнан хайрлаж, баясан жаргаж явдаг гэдгийг чинь бодохлоор, ай даа, хөөрхий чи минь дээ, алаг хорвоод би чинь чинийхээ төлөө залбиран мөргөж явах юм шүү" гэж дуулдаг байна.
Ер нь хүн заримдаа цаг мөч яагаад ийм удаан, өнгөрч өгдөггүй юм бэ гэж боддог, тэгэхэд бас өнөөдөр шиг сайхан дуу сонсож суухад тэр цаг хугацаа гэдэг чинь үл мэдэгдэм урсан оддогийг нь яалтай билээ дээ. За ингээд Юаны Жялэгийн "Хайртай шүү чамдаа" гэдэг дуунд "Бямба гаригийн дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг"-ийн "Хятадын дуу хөгжим" булан өндөрлөж байна. Та бүхэн нэвтрүүлгийн бусад булантай танилцана уу. /Хүчит редакторлов/
|