2007 оны анхны их цас Хятадын баруун хойт нутгийн Шинь жянгийн Уйгарын Өөртөө Засах Районы төв Өрөмч хотод 32 сантиметр зузаан орсноор Өрөмчийнхэн энэ сайхан тохиолыг ашиглаж, Өрөмчийн торгоны замын олон улсын цас мөсний наадам зохион явуулж байна.
Бусад газар нутаг, улс орноос хүрэлцэн ирж байгаа жуулчдад Шинь жянгийн цас мөсний өнгө үзэмжийг богино хугацаанд бүрэн сайхан үзүүлэхийн төлөө Өрөмч хотынхон цас мөсний аялал жуулчлалын 5 алтан шугам нээсэн байна. Үүнд нь Кашгаар, Богд нуур, Түрпан зэрэг аялал жуулчлалын нэрт цэг баазууд бүр хамрагдсан юм байна. Үүний дээр Шинь жянгийн үндэстний цөөнхүүдийн амьдрал ахуйн зан заншлууд нь Шинь жянгийн өвлийн аялал жуулчлалын агуулгыг маш их баяжуулсан аж.
2002 оны өвөл Өрөмч хотынхон торгоны замын олон улсын цас мөсний анхны наадмыг зохион явуулснаас нааш Шинь жянгийнхан цас мөс болон орон нутгийн үндэстний зан зуршлыг уялдуулж, дотоод гадаадын жуулчдын анхаарлыг их татсан байна. Өвлийн цагаар Өрөмч орж аялан жуулчилж, цас мөсний наадам сонирхох нь хүмүүсийн зугаа цэнгүүний нэг шинэ хандлага болж байна.
Өрөмч хотын ойролцоо өнөө цанын бааз 30 гаруй байгаа бөгөөд өдөрт 20 мянгаад жуулчин хүлээн авах чадалтай юм байна. Торгоны замын олон улсын цанын бааз, Шүе лянь шаний голифийн цанын бааз, Богд уулын олон улсын цанын бааз зэрэг 10 гаруй цанын бааз нь нэлээд их цар хэмжээтэй болсон бөгөөд зиндаа зэрэг түвшин нь ч нэлээд сайн болсон байна. Иймээс энэ жил "торгоны замын цас мөсний наадам"-аар Өрөмч орох жуулчдын тоо өнгөрсөн оныхоосоо 30%--50%-р нэмэгдэж, жуулчдын тоо давхардсан тоогоор саяас давах төлөвтэй байна.
Зуу сонсноос нэг үз гэж Шинь жян нь үнэхээр сайхан газар юм.
Өвөл Шинь жян орж цас мөсний наадам үзэхээс гадна тухайн нутгийн хоол хүнс ч маш онцлог юм. Хамгийн төлөөлөх чанартай нь шорлог гэж хэлж болно. Тэр нутгийн ус бэлчээр сайн болохоор хонь үхрийн мах ч их амттай, тэр дээрээ нутгийнх нь амтлагчийг өрөөд шарчихахаар ёстой л чих огтолсон ч мэрэхгүй.
|